Чөлөөт цагаараа юу хийж болох вэ?
2015-12-28 18:21
Чөлөөт цагийг яаж өнгөрүүлвэл тустай юм бол? Чөлөөт цагаараа уйдаад сууж болохгүй шүү, бүсгүй минь.
Чөлөөт цаг бол та өөрийгөө хөгжүүлж мөн дээрээс нь өөрийгөө хөгжүүлж байх цаг. Чөлөөт цагаа юу хийж болох талаар жагсаалт:
Ном унш. Түгээмэл арга, тийм биз? Энэ чинь л шүү дээ! Хамгийн сүүлд гарсан шинэ зохиолууд, сонгодог зохиолуудыг гээд юу ч бай шүүрч аваад унш. Миний сүүлд уншсан номны хувьд бол “Эр хүн шиг сэтгэж, Бүсгүй хүн шиг хий”, “Биеийн хэл, дохионы тухай” гээд ийм номнууд их таалагдсан.

Кино үз. Хамгийн сүүлд гарсан эсвэл хүүчны кинонуудыг үз.
Гадуур зугаал. Гадаа сайхан дулаарч байхад гэртээ суух уйтгартай биш гэж үү?
Тус хүргэ. Бүр энгийн зүйл ч байж болно. Таны тус хэнд хэрэгтэй байна, тэр хүмүүстт тусал. Хүнд сайн үйл хийх үргэлж таатай байдаг.
Зочилохоор яв. Найзындаа ч юм уу, удаан очоогүй хамаатныхаа гэрт зочилоорой.
Хоол хий. Гарын хоолоо улам сайхан амттай болгож, сайн гэрийн эзэгтэй болоход бэлдээрэй.

Өөртөө санаа тавих. Хумсаа будаж, нүүрэндээ маск тавьж өөрийгөө торд.
Зохиол туурви. Шүлэг, өгүүллэг, зохиол гээд юу ч байсан болно. Зүгээр л сэтгэлээсээ бичих хэрэгтэй.
Хөгжим. Шинээр гарсан болон хит болж буй дуунуудын мэдээллийг аваад сонс.

Спорт. Гүйлт, иог, бүжиг, гимнастик, дугуй унах, ролик гээд сонголт асар их...
Зураг зур. Зурж чадахгүй бол абстракц чиглэлээр зур эсвэл суралцаж болно.
Цэвэрлэгээ. Гэрийн бүх нүх өнцгийг цэвэрлэ.
Ингээд л боллоо. Бүсгүй танд амжилт хүсье!
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
