
Дундад улсын сангийн сайд Лөү Живэй 8-ны орой Лимад болсон Их хорийн сайд нар, төв банкны захирлуудын хурлын үеэр хэлэхдээ, 2016 он гэхэд Их хорийн санхүүгийн асуудал уламжлалт сэдвээ үргэлжлүүлэх бөгөөд өнөөгийн үр дүнд үндэслэн чухал асуудлуудыг авч хэлэлцэн, нийтлэг ойлголтоо өргөтгөн, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлт, эдийн засгийн удирдлагын сайжралтыг ахиулахын тулд, шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.
Их хорийн сайд нар, төв банкны захирлууд 8-нд ОУВС болон Дэлхийн банкны Лимагийн жил тутмын хурлын үеэр оройн зоог барьжээ. 2016 оны Их хорийн дээд уулзалтын дарга орны хувиар Лөү Живэй 2016 оны Их хорийн дээд уулзалтын байдлын талаар танилцуулжээ.
Нэгт, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн бодлогын тэнцвэрийг биелүүлэн, эдийн засгийн өөр өөр цаг үеийн эдийн засгийн цогцууд хоорондын холбоосыг ахиулах. Хоёрт, бүтцийн өөрчлөлтийг ахиулж, хүчин зүйл болон боломжит өсөлтийн хэмжээг дээшлүүлэх. Гуравт, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний дэд бүтцийн түншлэлийн харилцааг эрчимжүүлж, дэлхийн урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох. Дөрөвт, олон улсын татвар хураамжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Тавд, олон улсын санхүүгийн архитектурыг сайжруулах. Зургаад, банк санхүүгийн салбарын өөрчлөлтийг ахиулах явдал юм. Үүнээс гадна, ногоон банк санхүү, уур амьсгалын сан зэрэг холбогдох асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.
