solongonews
Хятад, Германы дипломат харилцаа, аюулгүй байдлын талаарх стратегийн яриа хэлэлцээний долоо дахь ээлжийг зохион байгууллаа
2024-12-03 16:59
Хятад-Германы дипломат харилцаа, аюулгүй байдлын талаарх стратегийн яриа хэлэлцээний долоо дахь ээлжийг зохион байгууллаа.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Германы Гадаад хэргийн сайд Бербок нар 12-р сарын 02-ны өдөр Бээжинд Хятад-Германы дипломат харилцаа, аюулгүй байдлын талаарх стратегийн яриа хэлэлцээний долоо дахь ээлжийг зохион байгууллаа.

Ван И:

- Энэ жил Хятад, Германы хооронд бүх талын стратегийн түншлэл байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Дэлхий үймээн самуунтай болох тусам том гүрнүүд тогтуун байдлаа хадгалах нь төдийчинээ чухал болно. Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засаг болох Хятад, Герман хоёр саад тотгорыг даван туулж, харилцан яриа, хамтын ажиллагааны гол өнгө аясыг чанд баримтлан, хүйтэн дайны сөргөлдөөний хуучин сэтгэлгээгээ орхиж, гадаад эрсдэлийг хамтдаа эсэргүүцэж, дэлхий дахины сорилт бэрхшээлүүдэд хамтдаа хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэж хэлэв.

Бербок: - Герман-Хятадын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй бөгөөд Герман Хятадтай харилцах харилцаандаа ач холбогдол өгч, нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг. Үймээн самуунтай дэлхийн нөхцөлд Хятадтай илэн далангүй харилцан яриа өрнүүлж, стратегийн харилцаагаа бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Энэ нь хоёр талын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг хадгалж, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахад таатай юм. Герман цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд Хятадын эерэг үүргийг өндөр үнэлдэг гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл