solongonews
Хооллоход ч ухаан хэрэгтэй
2015-12-28 18:21
Уг нь хүнээр заалгаад байх зүйл биш. Юу дуртайгаа идэж, зоргоороо амьдрах тийм хэцүү гэж үү? Мэдээж, та өөрийнхөөрөө л амьдар. Та юу сонгоно түүнийг л хүртэж амсдаг юм хойно. Гэсэн ч анхаарч санах хэдхээн мөрдлөгийггажих хэрэггүй бол уу.

1.    Хоолыг хэтрүүлж бүү ид. Их идсэнээр хоол боловсруулах системийг бүхэлд нь хямраагаад зогсохгүй сайн шингээж ч чадахгүй зовлон авчирдаг.
2.    Тайван баясгалантай үедээ хоолло. Гол гонсойж, сэтгэл зурагдсан үед хоолоо хойш тавиарай. Нүдэнд харагдахгүй ч мэдрэлийн суваг, судсуудад бат бэх тогтддог эрчим хүсний онцгой хор болдог гэнэ. Холол идэхийн өмнө гэрлэн бүрхүүл, сэтгэлэг мэдрэмжээ цэгцлээрэй. Ингэж чадваас идсэн хоол тань эм болно.
3.    Хэтэрхий олон төрлийн хоол бүү ид. Ходоод ачааллаа даахгүй шүү дээ. Нэг удаагийн хооллолтоор 4-өөс илүүгий төрлийн хоол зоог сонгоорой.
4.    Сайтар зажилж ид. Хэдий тулгамдсан ажил хүлээж байвч хоолоо хайш яайш идэхгүйг хичээ. Хүн ходоодоо дүүргэх гэж биш, таашаал авах гэж иддэг.  Эрчмээ нөхөх гэж, аминдэмийн нөөцөө бүрдүүлэх гэж хооллодог нь хэд бол? Үүнийг бас бодолцууштай.
5.    Нартай үед хоолло. Нартай үеээр хүний биеп задралын явц идэвхждэг.
6.    Хэт халуун, хүйтэн хоол битгий идээрэй. Халуун хоол улаан хоолойн үрэвсэлд хүргэнэ. Хэт хүйтэн хоол амт таашаал өгөхгүйгээс гадна нарийн гэдэсний сувгийг агшааж астма, түгжрэл үүсгэх аюултай.
7.    Эерэг сайхан бодолтой үедээ хооллохыг хичээгээрэй. Эзэгтэй таны уурлаж бухимдаж хийсэн хоол гэр бүлийнхэнд тань хоол биш хор болж шингэдэг. Сайхныг бодож, сайныг эрхэмлэж, орой бүр хийдэг ажлаа ял биш, амьд яваагийн утга учир, гавьяа гэж харуулж чадваас өөрөө ч бас өгүүлшгүй аз жаргалыг мэдрэх болно. Тийм зоогийг хөхүүн хөгжүүн амтлаваас амьдралын нэгэн баяр жаргалыг мэдрэх нь гарцаагүй.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл