solongonews
Дэлхийн номын өдөр
2025-04-23 09:18
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Ийнхүү энэ жилийн хувьд 30 дэх Номын өдөр тохиож байгаа юм.

Дэлхийн Номын өдрийг тэмдэглэх саналыг анх Испани улс дурдаж байсан ба 04 дүгээр сарын 23-ны өдөр нь Испанийн эртний домогтой холбоотой байдаг. Аймшигт лууд баригдаж явсан гүнжийг Жорж хэмээх хан хүү аварсан байна. гүнж талархсан сэтгэлээ илэрхийлэн Жоржид ном бэлэглэсэн байна. ийнхүү ном нь хүч зоригийн бэлгэдэл болсон ба энэхүү домгоос улбаалан Испани улсад 04 дүгээр сарын 23-ны өдрийг Сан Жоржийн баяр хэмээн тэмдэглэдэг болжээ. Үүнээс гадна тус өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, В.Набаков, М.Друон болон мөн бусад олон олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог байна. 

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарах, мөн номын бэлэг түгээх зэрэг олон сайхан утга төгөлдөр үйл ажиллагаануудыг өрнүүлдэг байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл