solongonews
Хятадын эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг олж харлаа
2025-04-02 11:52
2025 оны Жүн Гуанцүнь форумаас Хятадын эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг олж харлаа

03-р сарын 27-31-ний өдрүүдэд Бээжинд "Шинэ чанарын бүтээмж ба дэлхийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа" сэдэвт 2025 оны Жүн Гуанцүнь форумын жил тутмын бага хурал болж өнгөрөв. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон мянган зочид шинэ чанарын бүтээмжийг бий болгох, дэлхийн инноваци, хөгжилд шинэ санаа, урам зориг өгөх шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн талаар ярилцав.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл бол хүний нийгмийн хөгжлийн чухал хөдөлгүүр юм. Энэ нь шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, шинэ эрч хүчийг төрүүлж чадах бөгөөд шинэ чанарын бүтээмжийг хөгжүүлэх үндсэн элемент юм. Манай улс дэлхийн шилдэг 100 шинжлэх ухаан, технологийн инновацийн кластерын 26-д нь багтаж, хоёр жил дараалан дэлхийд нэгдүгээрт жагссан нь тоо баримтаас харагдаж байна. Дотоодын шинэ бүтээлийн патентын хүчин төгөлдөр тоо 4 сая 756 мянгад хүрч, Хятад улс дэлхийн 4 саяыг давсан анхны орон боллоо. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр манай улсын эдийн засаг эрч хүчтэй, эрчимтэй хөгжиж, хэтийн төлөв өргөн болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл