Тайваны Жао Мүхэ өвөө энэ жил 105 настай бөгөөд Шин жөүгийн Чинхуа Их Сургуулийн “оюутан” юм. Жао өвөө хичээлдээ хэзээ ч хоцрохгүй, эрт гэрлүүгээ явахгүй, оюутнуудад үлгэр жишээ болсон байна.
Жао Мүхэ өвөө Гаошүнгийн Багшийн Их Сургуулиас тэтгэвэрт гарсны дараа 74 настай байхдаа Англи, Герман, Франц зэрэг улсаар ганцаараа аялсан байна. 87 настайдаа ач хүүтэйгээ хамт их сургуульд элсэж, 91 настайдаа Гаошүн хотын Нээлттэй Их Сургуулийн бакалавр зэрэг авсан ба 98 настай байхдаа магистр зэрэг хамгаалсан байна. Одоо Жао өвөө Чинхуа Их Сургуулийн Хятад хэлний мэргэжлийн хичээлийг суралцаж байгаа юм. 105 настай өвөө энэ жил докторт шалгуулж орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Жао Мүхэ өвөө
Жао өвөө 25 уран бичлэгээр 1.29 сая Тайвань доллар цуглуулсан бөгөөд эдгээр мөнгийг тус сургуулийн сурагчдын тэтгэлгийн мөнгө болгосон байна. Сургуулиас өвөөг нэг сая юань хандивлагч хэмээн явж суухад нь тус болох үүднээс түүнд дотуур байр хуваарилан өгсөн юм гэж Чинхуа Их Сургуулийн багш Сүн Хайжэн ярьж байв.
Жао өвөө зөвхөн хичээлд сууж, гэрийн даалгавар хийгээд байхад болно. Гэвч өвөө өөрийгөө шахан шаардаж, хичээлдээ хэзээ ч хоцрохгүй, эрт явахгүй, ангийн нөхөдтэйгөө ч сайн найз бололцсон байна. Өвөө бас сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцдог ажээ.
-Ном бичигтэй нөхөрлөх нь сайн явдал юм. Бичиг сурахад насны хязгаар гэж байхгүй, эрдэм мэдлэгийг насаараа сураад дуусахгүй гэж Жао өвөө ярилцлага өгөхдөө залуучуудад сануулсан байна.
