solongonews
Амаржихаасаа өмнө заавал амжуулах 11 зүйл
2015-12-28 18:21
Хэвлий дэх хүүхдээ эрүүл саруулж бойжиж буйг мэдэрч, жаргалтай инээмсэглэл тодруулж яваа ээж танд баяр хүргэе. Есөн сар хэвлийдээ тээсэн үр тань орчлон ертөнцтэй мэндчилэхээс өмнө хийх ажил ч бас үлдсэн шүү. Төрсний дараа нэг хэсэгтээ л гарч орж амжихгүй тул урьтаж амжуулах зүйлсийнхээ жагсаалтыг хамтдаа гаргацгаая.
 
Хань ижилтэйгээ зугаалганд заавал яваарай. Төрсний дараа та энэхүү зугаалгаа санах л болно. 
Нөхөртэйгээ сайхан хоолонд ор. Эсвэл гадуур алх. Одоо л чөлөөтэй байгаа дээрээ бяцхан амралтаа амжуул. Амралтанд явсан ч болно шүү дээ. 
 
Бяцхан үр тань ямар төрхтэй бол, хэнтэй нь адилхан бол. Энэ л тухай төсөөллөө  нөхөртэйгээ хамт тэмдэглэж үлдээ. 
 
Жирэмсний зургаа заавал авахуул. Бүр гэдэс тань томроод, таргалчихсан байсан ч хамаагүй. Энэ чинь л хамгийн дурсамжтай гэрэл зураг байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Төрөхөөсөө өмнө амжиж гэртээ их цэвэрлэгээ хийлгэж ав. Хамаатан саднаа гуйх, эсвэл цэвэрлэгээний баг хөлсөлсөн ч болох юм.
 
Төрсний дараа нэг хэсэгтээ л та гэрийн ажилд оролцож чадахгүй шүү дээ. 
 
Хэсэг даруухан байгаад үз. Юу ч хийлгүй суух ч бас зүгээр шүү. 
 
Том хүүхэдтэйгээ цагийг өнгөрөө. Түүний дуртай бүхнийг хийж өг. Түүнтэйгээ хамт зугаал. Шинэхэн үр тань мэндэлсний дараа танд том хүүхэддээ зарцуулах цаг зав гарна гэдэг юу л бол. 
 
Өдөртөө сайн унтаж ав. Гэдсэн дэх бяцхан үр тань мэндлэхэд танд дугхийх цаг хомсхон гарах учир одооноос л сайн амраад ав. 
 
Хамгийн дуртай хамтлагийнхаа концертыг заавал үз. Төрсний дараа та лав л эхний гурван сар гэрээс гарахгүй нь лавтай шүү. 
 
Цаасан тавагнууд худалдаж авахаа бүү мартаарай. Амаржсаны дараа нэг хэсэгтээ л гэрийн ажлыг хөнгөвчлөхөд тань тусална. 
 
Төрөхөөсөө өмнө ганц сайн зохиол, роман, тууж, эсвэл богино өгүүллэгийн ном уншаад амжаарай. Номонд дүрслэгдсэн гайхамшигт адал явдал танд гэнэтийн бэлэг барих болно. 
 
Дээрх аргуудаас ямар ч гэсэн хэрэгжүүлээд үзээрэй ээжүүд ээ. Бас амар мэнд сайхан амаржаарай.  
 
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
 Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл