Шоколадтай жигнэмэг “Спиральки”
2015-12-28 18:21
Цагаан болон шоколадтай 2 төрлийн амттай жигнэмэгийг хийж үзээрэй. Бичлэгээ үзээд дагаад хийвэл илүү амар байх болов уу
Амралтын өдрийн мэнд, бүсгүйчүүдээ. Цагаан болон шоколадтай 2 төрлийн зуурмаг орндог амттай жигнэмэг. Хүүхдэд илүү таалагддаг.
Орц
24ш жигнэмэг болно

1,5 стакан шигшсэн гурил
0,5 ц/х хөөлгөгч
0,5 ц/х давс
100г орос масло
0,5 стакан сахар
1ш өндөгний шар
3 х/х сүү
0,5 ц/х ваниль
170г шоколад
Хийх арга:
Бэлтгэхэд: 20 мин >Хийх явц: 7 мин + 1 ц 30 мин хөргөөнө >Нийт: 1 ц 57 мин
1.Шигшсэн гурил дээр хөөлгөгч, давсыг хийгээд цаанаа тавиад орхино
2.Масло, сахарыг миксерээр хольж, өндөгний шар, сүү, ваниль нэмнэ. Зуурмаг дээр гурилтай хольсон бүхнээ хамт хийгээд сайн нухна.
3.Бэлэн болсон зуурмагийг 2 хуваана.
4.Шоколадаа хайлуулна.
5.Хуваасан зуурмагийн нэг дээр хайлсан шоколадаа нэмээд нухна.
6.Зуурмагуудыг хөргөгчинд 30 мин амраана.
7.Зуурмагийг элдээд дахин 1 цаг хөргөгчинд амраана.
8.2 зуурмагийг дээр дээр нь тавьж байгаад хуйлаад хэрчинэ.
9.Шарах шүүгээг 200С хүртэл халаагаад 5-7мин шарна.
Видео
;
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
