solongonews
Хятад улсын боомтууд ачаа болон чингэлэг нэвтрүүлэх хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна
2025-03-31 14:52
Хятад улсын боомтууд ачаа болон чингэлэг нэвтрүүлэх хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна

Хятадын Зам тээврийн яамнаас 29-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2024 онд, Хятад улсын боомтуудын хүлээн авч илгээсэн ачаа 17.6 тэрбум тоннд хүрч, 330 сая стандарт чингэлэг нэвтрүүлсэн нь дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Мөн хугацаанд, ачаа болон чингэлэг нэвтрүүлэх хэмжээгээрээ дэлхийн эхний аравт орох боомтуудын тоонд Хятад улсын ачааны найман боомт, чингэлэг тээврийн зургаан боомт багтжээ. 

"Гайхамшигтай том боомт, эрч хүчтэй Хятад улс, дэлхийн жишигт нийцсэн боомтын бүтээн байгуулалт" сэдэвт сурталчилгааны арга хэмжээ 29-ний өдөр Нинбө хотын Жөүшань гарамд боллоо. Энэ тухай сурвалжлагч нээлтийн ёслолоос мэдээлэв. 

Бөхай тэнгисийн хөвөө, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн Хонконг Макаогийн Их булангийн бүс зэрэг дэлхийн жишигт нийцсэн боомтуудын кластерууд бий болж, боомтын дэд бүтцийн цар хүрээгээр олон жилийн турш дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Гол гол боомтын бүтээн байгуулалтын төслүүд хурдасч, ачаа тээврийн үндсэн системийн боомтын зохион байгуулалт улам боловсронгуй болж, гүний усны тусгай терминалын зогсоолын эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгджээ. Баригдсан болон баригдаж буй автомат терминалын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байна. Нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бараг тэглэх хэд хэдэн боомтуудыг бүтээн байгуулах ажил хурдтай явагдаж, боомтуудад шинэ, цэвэр эрчим хүчийг ашиглах, ногоон цуглуулга тээвэрлэлтийн эзлэх хувь өссөөр байна. Арга хэмжээний ахуй талбайд талуудын танилцуулсан бүтээмж нь Хятад улсын боомтуудын чансаатай хөгжлийн ололт амжилтыг тод харууллаа.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл