Зарим бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон турах , сайхан биетэй болох гэдэг зүйлийг аль хэдийнээ хийж чаджээ. Юуны өмнө баяр хүргэе. Өөрийнхөө талаар товч танилцуулаач? Мөн Та өдөртөө юу идэж уудаг байсан бэ? Өдрийн хооллолтын талаар бусдад хэрхэн зөвлөмөөр байна.
Сайн байна уу? Намайг Онолбаатарын Долгорсүрэн гэдэг. Ерөнхийдөө зөв хооллолт их чухал бас тэвчээр. Иддэг зүйл гэвэл өглөө халуун бүлээн ус уудаг 2 аяга 10н цагт 1ш алим иддэг өдөр 1-2цагийн хооронд тахианы цээж мах огурцы помидор иддэг Тэгээд 4н цаг хүртэл лимонтой ус бага багаар шимж уудаг Орой бүр өлсөөд байвал 1 алим иддэг. Орой помидор идвэл гэдэс их хөөлгөдөг болхоор өдөр помидор иддэг.
Маш их тэвчээр байна шүү. Дээрх хооллолтоор хэдий хугацаанд хэдэн кг хасч чадсан бэ?
Би 4н сарын хугацаанд 15 кг хассан.

Хооллолтын хажуугаар дасгал хөдөлгөөн хийдэг байсан уу? Ер нь таны бодлоор дасгал хэр чухал вэ?
Мэдээж дасгал чухал гэхдээ миний хувьд нээх хүнд дасгал хийгээгүй ойр зуурын мэддэг дасгалаа л хийсэн өдөрт тоог нь бага багаар нэмдэг ер нь бол хүмүүс турна гээд шууд их хэмжэээгээр хийх нь сүүлд нь хурдан таргалахад хүргэдэг гэж боддог ххэ.
Тийм шүү. Ихэнх эмэгтэйчүүд дэглэм бариад турсныхаа дараа маш хурдан буцаад таргалчихсан гэдэг. Та одоо буцаж таргалахаасаа сэргийлж байгаа юу? Өдөртөө юу идэж байгаа вэ?
Би одоо буцаад хэвийн хоолондоо ороод 3н сар болж байна. 6 цагаас өмнө хоол иддэг мөн орой тогмол дасгал хийдэг. Хүмүүс турсаныхаа дарааа дасгал хөдөлгөөнөө багасгачихдаг болхоор хурдан таргалдаг гэж би боддог хэвийн хоолондоо орсон ч багахан хэмжээний тогтмол дасгал хийвэл жингээ барьж чадна одоо би 53-55 хооронд байгаа.
Үнэхээр мундаг юмаа. Турж сайхан биетэй болохыг хүсч байгаа охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхийг хүсч байгаа зүйл байна уу?
Хүссэн хэмжээндээ хүртлээ тэс тэвч тэгвэл чи ялна Тэсэхийн аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ амжилт хүсье өөрийгөө битгий голоорой чи бүхнийг чадна гэж л хэлмээр байна ххэ

