solongonews
Шинэ жилийн үдшийг хайрттайгаа өнгөрүүлэх хөгжилтэй санаанууд
2015-12-28 18:21
Баярын өдрүүд хэдийнэ иржээ. Цацаг, саа чимэглэлээр албан байгууллага бүр гангарч, хүмүүс баярын үдэшлэгт яваад эхэлчихжээ. Тэгвэл хайрттайгаа "уйтгартай" эсхүл нэгэн хэвийн өнгөрүүлдэг байсан бол бүх зүйл өөрчлөгдөх цаг боллоо.
Алхам бүрийг эрчүүд хийж эхлэхгүйгээр яагаад бүсгүйчүүд бид удирдаад, манлайлаад хийгээд байж болохгүй гэж. Энэ жилийн хамгийн сүүлийн мөчүүдийг хайрттайгаа өнгөрүүлээрэй.
 
1. Баярын зугаалга, сальют
Бүсгүй та хамгийн сайхан баяр, үдэшлэгт дуртай биз дээ. Халуун оронд баяраа хайрттайгаа тэмдэглэж байгаа бол гарч зугаалаарай. Гарахаасаа өмнө өөрийн гараар бэлдсэн амтлаг хоол, цэвэр агаарыг бэлэглэвэл сайхан биш гэж үү. Мэдээж баяр болохоор багахан салют бэлдээд хайртдаа бэлэг бариарай. Хайрт чинь баярлана гэдэгт итгэлтэй байна.
 
2. Нууцлаг хайрын захиа
Өдөр бүр утас, интернэт, цахим хаяг ашигладаг бол хуучны нандин цагийг дурсаж түүндээ захидал хаяглан бичээрэй. Хажууд, хамтдаа байсан ч гэрийн хаягаар хаяглан бичээрэй. Романтик бөгөөд их сайхан санагдах болно. Бүх зүйл үнэтэй тансаг байх албагүй. Энгийн бөгөөд сэтгэл татам байхад хангалттай.
 
3. Гараар бүтээсэн зургийн цомог
Гараар бүтээсэн бүхэн илүү үнэ цэнэтэй байдаг. Бэлэн зүйл худалдан авснаас гоёмсог зүйл гараараа хийвэл гоё биш үү. Бүтэн жилийн турш хайрттайгаа авхуулсан зургаа угаалгаад түүндээ бэлэглээрэй.
 
4. Аялагч...
Шинэ оныг гэртээ эсвэл жилийн жилд даруу тэмдгэлдэг бол энэ удаад өөрчлөөрэй. Та хоёр баярын өдрөө тэмдэглэн өөрсдийн дуртай зүйлээ яагаад хийж болохгүй гэж. Ууланд гарах, цанаар гулгах гээд л өөртөө хөгжилтэй санагдсан бүхнээ хийгээрэй. Гэхдээ адал явдалтай байх хэрэгтэй шүү. 
Шинэ жилийн мэнд хүргэе бүсгүй минь. Бүх зүйл чинь амжилттай байх болтугай.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл