solongonews
Амиа хувааж төрүүлсэн үрээ амьсгалаа тасартал хайрлана
2015-12-28 18:21
Үхэхээс ялгаагүй өвдөлтийг амсан байж төрүүлсэн үрээ өөрөөсөө илүү хайрлах гэж л эмэгтэй хүний зүрх сүүлчийн амьсгалаа үрдээ хадгалан цохилдог гэлтэй. Ямартаа л үр хүүхдээ өвдөхөд өөрөө өвдөхгүй яав хэмээн халаглаж, эсрэгээрээ өөрөө өвдөөд хүүхдүүд нь эрүүл байхад тасар татах гэж байгаа мэт өвдөлтийг ч “Хүүхдүүд минь л эрүүл байвал би ч яамай” гэсэн дулаахан хайр даасан өег бодлынхоо ундаргаар давах ухаан эх хүнд л заяасан байдаг.
Яагаад эмэгтэй хүүхдийг бүр багаас нь анхаарч, халамжилж, амьдралын нарийн нандин ухаанд сургадаг юм бэ. Яагаад гэвэл амиа хувааж амь төрүүлж, төрүүлсэн тэр бяцхан амины төлөө амьсгалаа тасартал хайрлах хорвоод хосгүй тавилантай болохоор тэр шүү дээ. Энэ л тавилангаа эх хүний ёсоор элээж, орчлонг гэрэлтүүлэх гэрлийг өөрөөсөө гийгүүл гэж байгаль эх бүсгүй хүнийг өр зөөлөн, өрөвч, тусч, нулимс ойрхонтой болгон бүтээсэн байлтай. 
 
Үхэхээс ялгаагүй өвдөлтийг амсан байж төрүүлсэн үрээ өөрөөсөө илүүтэй хайрлах гэж л эмэгтэй хүний зүрх сүүлчийн амьсгалаа үрдээ хадгалан зөөлөн зөөлөн цохилдог гэлтэй. Ямартаа л үр хүүхдээ өвдөхөд өөрөө өвдөхгүй яав гэж халаглаж, өөрөө өвдөөд хүүхдүүд нь эрүүл байхад тасар татах гэж байгаа мэт өвдөлтийг ч “Хүүхдүүд минь эрүүл байгаа нь аз юм шүү” гэсэн дулаахан хайр даасан өег бодлынхоо ундаргаар даван гарах чадвар эх хүнд л байдаг. 
 
Олон нийтийн сүлжээний мэдээллийн хэрэгслээр зочилж, цэнхэр гаригийн өнөөдөр, маргаашийг тольдох амттай. Гэвч сүүлийн үед цахим сүлжээгээр шагайхаас ч зүрхшээх боллоо. Төрсөн үрээ энэрэх сэтгэлгүйдээ хайруу намраар хаяж гээсэн хад чулуун зүрхт эхийн тухай уншаад халуун нулимс өөрийн мэдэлгүй хацар даган урсаж, цээж оволзон, уруул өмөлзөж, тэр бяцхан амьтан хэчнээн шаналж зовсныг бодохоос тэсвэрлэхийн аргагүй сэтгэл шимширч байлаа.
 
Уг нь эх хүн үрийнхээ төлөө сүүлчийн амьсгалаа тасартал тэмцдэг, өөрийн биеэс илүү үрийнхээ сайн сайхны төлөө ухаанаа чилээдэг, амиа хувааж, махаа тасалж төрүүлсэн хэр нь насан туршдаа үрдээ өртэй гэж өөрийгөө “ялладаг” тийм л хязгааргүй их хайрын “хоригдлууд” биш билүү. Араатан хүртэл үр удмынхаа төлөө үхлийг сонгохдоо ч харамсдаггүй байтал эх хүний сэтгэлээ хаана ширгээж уллуулчихсан хэрэг вэ. 
 
Эх хүн үрийнхээ төлөө насан туршдаа өөрийгөө санаа зоволт, хайр халамж, асаргаа сувилгаа, өөрийгөө золиослох ёроолгүй сэтгэлээр “цалинжуулж” амьдардаг. Тийм л болохоор амиа таллаж төрүүлсэн үрээ амьсгалаа тасартал хайрлана гэж өөртөө амин тангараг өргөсөн байдаг. Хэний ч өмнө буруугүй бяцхан үрсийнхээ төлөө хийж чадах бүхэн минь энэ. Хүсвэл уулыг ч өргөх, усыг ч нүүлгэх чадал эх хүнээс гардаг юм. Гол нь тэр эх хүн л байх ёстой...
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл