solongonews
Хятадын интернэт хэвлэл мэдээллийн форум Наньнин хотод нээгдэв
2025-04-03 10:01
Хятадын интернэт хэвлэл мэдээллийн форум Гуаншигийн Наньнин хотод нээгдэв.

Хятадын Кибер орон зайн удирдах алба, Хятадын төв радио телевиз, Гуаншгийн Жуан үндэстний өөртөө засах орны Намын хорооны Кибер орон зайн удирдах комиссын хамтран зохион байгуулсан 2025 оны Хятадын интернэт хэвлэл мэдээллийн форум сүүлий нөдрүүдэд Гуаншигийн Наньнин хотод нээгдэв. Уулзалтад оролцогчид 2025 оны онлайнаар томоохон сэдвүүдийг сурталчлах, хэлэлцэх асуудлыг тодорхойлох томоохон төслүүд болон "Олон үндэстэнтэй гайхамшигт Гуанши" онлайн сурталчилгааны арга хэмжээг хамтдаа эхлүүлэв.

Энэхүү форум нь "Системийн чанартай өөрчлөлт, ухаалаг харилцаа холбоо: Онлайн мэдээллийн хэрэгслийн боломж ба сорилт" сэдвийн хүрээнд болж, шинэ нөхцөл байдалд интернэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгарч буй боломж, сорилтод гүнзгий дүн шинжилгээ хийх, системийн чанартай өөрчлөлтийг хэрхэн дэмжих, хэвлэл мэдээллийн интеграцчлалын гүнзгий хөгжлийг ахиулах,цахим мэдээллийн хэрэгслийн инновац,бүтээлч байдлыг цаашид бэхжүүлэн, үнэт зүйлс, олон нийтийн санаа бодол, нийтлэг соёлыг бэхжүүлэн өргөжүүлэх шинэ арга замыг тасралтгүй эрэлхийлэх талаар олон салбарын зүтгэлтүүд авч хэлэлцэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл