Эрдэм боловсролтой Монгол залуусын төлөө хамтдаа
2015-12-28 18:21
“Цэцээ Гүн” Ротаракт клубын нэрэмжит "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр нь өөрийн ажил мэргэжлээрээ дамжуулан үндэсний болон олон улсын энх тайван байдал, хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэрээ оруулах хүсэл зорилготой, чадварлаг ирээдүйн манлайлагч оюутнуудыг дэмжиж, итгэл бэлэглэх зорилготойгоор зарлагдаж байгаа юм.

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд суруулиудад бакалаврийн, өдрийн ангийн 1-4-р курсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 3-5 оюутанд 50-100% хүртэлх 1 жилийн сургалтын тэтгэлгийг олгоно. Оюутан залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Доорхи линкээр орж холбогдох мэдээлэл, анкет татаж авна уу ?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
