Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэвчлэн гуалиг бие галбиртай, фотомисс, сайхан бүсгүйчүүдийн зураг олон нийтэд хүрдэг. Үүнээс үүдээд бие сэтгэлээ зориулан байж үр удмаа өсгөн бойжуулж буй, хүүхэд төрүүлсэн хөхүүл эхчүүд, эмэгтэйчүүдэд сэтгэлийн дарамт үүсдэг байна. Учир нь эргээд хэвийн бие галбиртаа очих нь маш хэцүү ба бараг бүгд л энэ байдалтайгаа нэг насаараа эвлэрдэг. Тэгэхээс ч өөр яах билээ. Сайхан үрээ харж сэтгэл нь сэргэдэг, санчигнаас үнэрлээд гунигаа мартдаг эх хүнд үр хүүхдээс нь илүү сайхан зүйл үгүй билээ. Тэд минь л инээд баяслаар дүүрэн байхад унжсан харвин, сунаж язарсан гэдэс хэнд хамаа байхав гэж бодоцгооно. Энэхүү байдлыг ажигласан , санаанд оромгүй сэтгэл зүйг судалж амжсан гэрэл зурагчин Jade Beall сэтгүүл, интернетед тавигдсан гоо бүсгүйчүүдийн зурагны эсрэг ийнхүү дайралт хийжээ. Ингээд ертөнцийн хамгийн сайхан бүхнийг хэвлийгээсээ төрүүлсэн, өвдөлт, ядралт, язралт, таргалалтын эсрэг /наад захын асуудал/ сэтгэл зүйгээрээ сөрөн зогсох "ЭХ" болсон эмэгтэйчүүдийнхээ байгалийн гоо сайхныг харуулсан фото зургуудыг үзэж сонирхоцгооё.


























“Эмэгтэйчүүд үргэлж л үзэсгэлэнтэй байдаг” - /Вилле Вало/
