solongonews
Бид хангалттай ярилцдаг гэж үү?
2015-12-28 18:21
Би өөрөө тэгж үзээгүй болохоор ингэж бичиж байгаа юм биш шүү, би ч бас тэр шоолж инээдэг хүмүүсийн нэг байсан үе бий... Гэвч хүнийг хараад дүгнэх, бодлоороо дүгнэх нь ямар муухай зүйл вэ гэдгийг бий мэдэрсэн.
Хүн гэдэг амьтан бусад  амьтадаас илүү зүйл нь сэтгэл зүрх, бас яриа хэл байдаг юм болов уу... Гэвч зарим үед  хүн араатан амьтадаас долоон  дор,   хэрцгий бас  мунхаг байх нь олон бий. Бид зарим үед найз нөхөд, гэр бүл, амраг  хайртдаа эсвэл тэр нэгэн бүсгүй, залууд  сүхээр цохьсоноос илүү өвдөж илүү шаналхаар үг хэлж гомдоодог, гэвч тэр хэлсэн үгээ зөв хэмээн бодож өөрсдийгөө өмөөрөн бусдад буруугаа бахархалтайгаар тохон үлдээдэг нь тун харамсалтай санагдах юм. 
 
Гадуур найзуудтайгаа хамт алхаж явахдаа  өмд нь уранхай яваа эмэгтэйг хараад шивэр авир хийн гоочлон шоолох үе нэг биш удаа бий, гэвч түүнийг ягаад тийм цоорхой өмдтэй явааг бас ардаа ямар амьдрал үүрж явааг муулж байгаа хүмүүсийн нэг нь ч бодож үзээгүй л байдаг. Бид хэзээ ч ярилцаж үзээгүй хүний гаднах төрх, ганцхан удаа бүтэлгүйдээ гаргасан алдаанаас  нь дүгнэж, тэр дүгнэлтээрээ тэр хүнийгээ байнга л хардаг, бас бусдад өөрийн дүгнэсэнээрээ тэр хүнийг тайлбарладаг гэвэл хэлсдэхгүй биз. 
 
Би өөрөө тэгж үзээгүй болохоор ингэж бичиж байгаа юм биш шүү, би ч бас тэр шоолж инээдэг хүмүүсийн нэг байсан үе бий... Гэвч хүнийг хараад дүгнэх, бодлоороо дүгнэх нь ямар муухай зүйл вэ гэдгийг бий мэдэрсэн. 
 
Уншигчид та нарт заримдаа хүнд ярьж чадахгүй байгаа ч ярьмаар байгаа зүйл байдаг л байх, харин  тэр үед “ЗАЗА, ЗҮГЭЭРДЭЭ”  гээд тэр зүйлээ дотроо ганцаараа нуугаад, харанхуйд ганцаараа шаналах шиг буруу зүйл байхгүйшүү. Дотор хуримтлагдсан олон шаналал нийлсээр, бөөгнөрсөөр, хураагдсаар эцэс төгсгөлд нь ямар муу үр дүн өгдөгийг та нар төсөөлөөд ч олохгүй байх.
 
Тийм болохоор дотроо хадгалахын оронд итгэж найдсан нэгнээ олоод өөрийн сэтгэлээ нээж, чин сэтгэл зүрхнээсээ бүгдийг яриад үзээрэй, тэр хүн ч бас дуртайяа сонсох байх. Харин чи тэр үед чамайг сонсож байсан тэр хүнийг хэн бэ гэдгийг ч мэдэх магадлал өндөр, учир нь чамайг түүнд итгээд бүхнээ ярьж байгааг тэр анзаараад тэр ч бас чамд сэтгэлийг нь өвтгөж байгаа тэр асуудлаа ярьж магадгүй шүү.
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл