solongonews
Дутуу нойр санах ойг муутгадаг
2015-12-28 18:21
Калифорнийн Их сургууль “Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ.
Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна.
 
Хяналчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносоон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан. Харин 2 дахь баг зүүдээ санахыг оролдовч ч чухам юу зүүдлэснээ огт санаагүй аж. 
 
Ингэснээр хүн бага унтах тусам биед болон тархинд муу байна. Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байх ёстой. Харамсалтай нь технологи хөгжих тусам дэлхийн ихэнх хүмүүс дутуу нойртой явдаг бөгөөд улмаар диабет, гипертонийн өвчин тусах нь ихэссээр байна. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл