Одон орон судлаачийн нэрээр нэрлэгдсэн суурин
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт цагаан хошууны Мянгат сууринд Хятадын ШУА-ийн Үндэсний сансрын шинжлэх ухааны төвийн “Мянгат” хэмээх ажиглалтын төвийн судлаачид нарны цацрагийн мэдээлэл цуглуулан завгүй ажилласаар байна. Тэд уудам тэнэгэр тал хээр газарт хэдэн зуун мөнгөн цагаан параболик антеннуудыг нарийн зохион байгуулж, нар руу чиглүүлэн, нарны титэм болон идэвхжлээс үүсэх радио дохиог бодит цаг хугацаанд нь авдаг билээ.
300 гаруй жилийн өмнө Өвөр Монголын нэрт одон орон судлаач Мянгат агсан энд мэндэлсний учир энэ сууринг түүний нэрээр Мянгат гэж нэрлэсэн байдаг.
Мянгатын нэрэмжит оддыг зураглах, ажиглах бааз нь Өвөр Монголын Шулуун Хөвөөт цагаан хошууны "Одод түгсэн хээр тал”, ”Одод түгсэн аялал жуулчлал" -ын төсөл үндсэндээ одон орон судлалын шинжлэх ухааны хөгжилтэй эн зэрэгцэх болсон нь саяхан.
Одоо Мянгатын нэрэмжит ажиглалтын төв, эрдэмтдийн лаборатори болон Ажиглалтын төвийн дэргэдэх Одтой тэнгэрийн бааз нь олон нийтэд нээлттэй шинжлэх ухааны боловсролын бааз болоод байгаа юм.
Одтой тэнгэрийн баазын үзэсгэлэнт газар нь Мянгатын нэрэмжит ажиглалтын төвд оршдог. Үүнийг Бээжингийн одон орон судлалын хүрээлэн, Шанхайн одон орон судлалын хүрээлэн, Хятадын баруун өмнөд нутгийн багшийн их сургуулийн одон орон судлалын тэнхимийн мэргэжлийн дизайны баг бүтээн байгуулж, Хятадын Одон орон судлалын нийгэмлэг, Бээжингийн одон орон судлалын нийгэмлэгтэй хамтран хүүхэд залуучуудад зориулсан одон орон, сансар судлалын шинжлэх ухаан, технологийн судалгааны хичээлийн хөтөлбөр боловсруулсан юм. Одтой тэнгэрийн баазад жуулчид загвар зохион бүтээх, алсад гэрэлтэх оддыг тодоос тод харснаар тэд Хятад улсын томоохон техник хэрэгсэлтэй ойртон, радио дурангийн бүтцийг ойлгож, шинжлэх ухааны мэдлэгээ нэмэгдүүлсээр.
Мянгатын нэрэмжит ажиглалтын төв нь Шулуун Хөвөөт цагаан хошуу дахь одтой тэнгэрийн аялал жуулчлалын нэр нөлөөг нэмэгдүүлж, одод түгсэн тэнгэрийг сонирхох жуулчдын цуваа үргэлжилсээр байна.
Шулуун Хөвөөт цагаан хошууны "Одтой" болзоо
Шулуун Хөвөөт цагаан хошуу нь хотын гэрлийн бохирдлоос алслагдсан, хүн ам багатай өргөн уудам тал хээртэй, үзэгдэх орчин сайтай, цэвэр агаар, олон улсын оддыг ажиглах стандартад нийцсэн шөнийн саруул тэнгэрээрээ онцлогтой.
- Шулуун Хөвөөт цагаан хошуу нь Бээжин, Тяньжин, Хэбэйгээс машинаар явбал ердөө хагас өдрийн аяллын зайтай бөгөөд Хятадын жуулчдын том зах зээлд илүү ойрхон байдаг гэж Шулуун Хөвөөт цагаан хошууны “Одот тэнгэр” соёлын аялал жуулчлалын баазын хариуцлагатай албаны Лян Хуа танилцуулав.
Шөнө болоход ямар ч гэрлийн эх үүсвэрийн саад байхгүй Хөвөөт цагаан хошууны "Одтой тэнгэрийн тал хээр" нь харанхуй нам гүм болж, тэнгэрийн шигтгээ ч юм шиг тэртээд үй түмэн одод тодоос тод гялалзан харагддаг.
Лян Хуа арваад жуулчдыг ажиглалтын газарт дагуулан хүрч, лазер үзэг ашиглан тэдэнд хавар, зуны одны ордуудыг танилцуулна.
- Хараач, од хөдөлж байна гэж нэг нь хэлэхэд бусад жуулчид ч ар араасаа од руу харав. Энэ "од" бол хиймэл дагуул буюу сансрын станц, түүн дээр нарны гэрэл туссанаар газар дээрэс яг хөдөлж буй од шиг харагддаг гэж Лян Хуа тайлбарлалаа.
05-р сарын 01-ний баярын амралтаар тус жуулчлалын газар Бээжин, Тяньжиний од харах судалгааны 4 багийн нийт 376 хүн, хувийн машинтайгаа аял сан 500 гаруй жуулчдыг хүлээн авч, "Үндэсний том техник-Мянгатын бааз"-д зураг авалт хийх, шөнийн тэнгэрийг сонирхох, өргөн уудам галактикийн зураг авалт хийх ажлын хүрээнд зохион байгуулав. Ингэснээр жуулчдад дэлхийн анхны сансрын орчны хяналтын бааз-Меридианы төсөл болох бөмбөгөр театр, нислэгийн театр, VR театр, голограф театр зэрэг туршилтын төслүүд, мөн Мянгатын нэрэмжит музей, сансрын нисгэгчдийн хоол хүнс, тал нутгийн монгол хоол зэрэг "Одот тэнгэрийн тал хээр" тусгай төслүүд жуулчдын сонирхлыг татжээ.
2023 онд энэхүү бааз үндэсний ААА зэрэглэлийн аялал жуулчлалын газар, "Үндэсний одот тэнгэрийн чуулган"-ы байнгын ажиллагаатай газар, Үндэсний шинжлэх ухааны боловсролын бааз (2021-2025), ӨМӨЗО-ны шинжлэх ухааны боловсролын бааз, ӨМӨЗО-ны "Судалгаа, аялал жуулчлалын шилдэг арван хөтөлбөр", "Судалгаа, аялал жуулчлалын шилдэг арван маршрут", ӨМӨЗО-ны судалгаа, аялал жуулчлалын баазаар шалгарсан байна.
Шулуун Хөвөөт цагаан хошууны Намын Хорооны нарийн бичгийн дарга Эрдэнэ:
- Гэрэл цацарсан одон орон болон хүмүүнлэгийн гайхамшигт түүхүүд нь "Одот тэнгэрийн тал хээр"-ийг улам олон "Одон орны фенууд"-ийн зорин ирэх газар болгож, аялал жуулчлалын энэхүү шинэ хөтөлбөр маань Шулуун Хөвөөт цагаан хошууг ч "Од" болгож байна гэж хэллээ.
Шулуун Хөвөөт цагаан хошуу өдгөө одот тэнгэр, элсэрхэг газар зэрэг байгалийн нөөцөө ашиглаж, "Үндэсний одот тэнгэрийн тал хээрийн аялал жуулчлал, амралтын газар" байгуулахыг зорьж байна. Мөн гол төслүүдийг төлөвлөж, чухал маршрутуудыг бий болгож, томоохон арга хэмжээг зохион байгуулснаар хоол хүнс, зочид буудал, аялал жуулчлал, худалдаа, амралт цэнгүүнийг нэгтгэсэн аялал жуулчлалын иж бүрэн сүлжээг бий болгож, анхдагч, хоёрдогч, гуравдагч үйлдвэрүүдийн интеграцчлалын чансаатай хөгжлийг дэмжинэ. Мөн "Одот тэнгэрийн тал хээр" брэндийн нэр хүндийг тасралтгүй нэмэгдүүлнэ гэж Эрдэнэ танилцуулав.
Үүний зэрэгцээ орон нутагт 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газрыг бий болгож, одот тэнгэрийн баазын орон зайн төлөвлөлтийг оновчтой төлөвлөж, үзэсгэлэнт газрын цар хүрээг улам өргөжүүлэхийг зорьж байгаа аж. Сансар судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, одон орон, сансрын шинжлэх ухааны өндөр интерактив бүтээгдэхүүн, сургалтуудыг боловсруулж, бодит амьдралд үзүүлбэр үзүүлэх, оддын танхим, одот тэнгэрийн доор хооллох, одтой тэнгэрийн доор хүүхдийн тоглоомын талбай байгуулах болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын хөтөлбөрөө шинэчлэх, жуулчдын туршлагыг баяжуулж, аялал жуулчлалын бүх талын ашиг тусыг нэмэгдүүлсэн байна.
Одтой тэнгэрийн аяллын хэтийн төлөв саруул уудам
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО "Одот тэнгэрийн аялал жуулчлал"-ын бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулсаар байна.
2024 оны 07-р сарын 06-нд Улаанхад хотын Байран баруун хошууны Сайхан Хан Уул үндэсний зэрэглэлийн байгалийн нөөц газарт өөртөө засах орны анхны "Одтой тэнгэрийн хамгаалалтын бүс" байгуулагдсан. Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуунд байрлах Галт уултай нутагт "Галактик төсөл-Од ажиглах бааз" нь одтой тэнгэрийг судлах, одон орны мэдлэгийг сурталчлах зорилгоор амралт зугаалгын аялал жуулчлалын баазтай хамтран ажиллах болов. Рашаан хотын Лү Жяовань жуулчлалын бааз нь ойн одтой тэнгэр + галт уулын ландшафтын гайхалтай хэлбэрүүдтэй бөгөөд "Одон оронд нэвтрэх "мэдрэмжийг төрүүлэх, цөлийн нутгаас оддыг ажиглах зэрэг арга хэмжээ зохиосон байна. Өвөр Монголын Эзнээ хошууны "Тооройн ой дахь од түгсэн шөнө" төсөл нь тооройн ой, элсэн цөлийн сэдвээр голлосон алтан шаргал титэм өмссөн тоорой моддын доор шөнийн оддыг харах боломж бүрдүүлсэн байна.
Өвөр Монгол тал нутгийн аялал зохиодог байснаасаа тэнгэрийн оддыг тоолох аялал зохиох болов. Одтой тэнгэрийн аялал төслүүд илүү төлөвшиж, төгс төгөлдөр болохын хэрээр Өвөр Монголд ирж, холхи тэнгэрийн оддыг ажиглах нь соёлын аялал жуулчлалын шинэ брэнд болох боломжтой юм.

04-р сарын 25-нд Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт цагаан хошуу дахь Хятадын ШУА-ийн Үндэсний сансрын төвийн Мянгантын нэрэмжит ажиглалтын төвд авсан Меридианы төслийн 2-р үе шатны ажиглах том төхөөрөмж болох гараг хоорондын сцинтилляцын ажиглалтын дурангийн зураг Зургийг: Шиньхуа сайтын сурвалжлагч ЯН ТЭНГЭР

Хятадын ШУА-ийн Үндэсний сансрын төвийн Мянгантын нэрэмжит ажиглалтын төвийн радио спектрийн гелиографын антенн Зургийг: Шиньхуа сайтын сурвалжлагч ЛЯНЬ ЖЭНЬ

04-р сарын 25-нд Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт цагаан хошуу дахь Хятадын ШУА-ийн Үндэсний сансрын төвийн Мянгантын нэрэмжит ажиглалтын төвд авсан Шулуун Хөвөөт цагаан хошууны Одтой тэнгэрийн соёлын аялал жуулчлалын бааз
Зургийг: Шиньхуа сайтын сурвалжлагч ЯН ТЭНГЭР

05-р сарын 03-ны өдөр. Шулуун Хөвөөт цагаан хошууны Одот тэнгэрийн соёлын аялал жуулчлалын баазын үзэсгэлэнт бүсэд судлаач оюутнууд одон орны зураг ашиглаж сурлаа Зургийг: Шиньхуа сайтын сурвалжлагч ГҮӨ ЯНЬЖУАНЬ

05-р сарын 03-нд Шулуун Хөвөөт цагаан хошууны Одот тэнгэрийн соёлын аялал жуулчлалын баазад жуулчид одон орны дуран ашиглана
Зургийг: Шиньхуа сайтын сурвалжлагч ГҮӨ ЯНЬЖУАНЬ
