Өглөө нартай уралдан, өсөж өндөр болно гэж цэвэр сайхан хувцсаа өмсөж, цэцэрлэгтээ явна, хүүхдүүд минь.
“Хүүхдүүд минь ээ” гэж ээж шиг сайхан зантай багш нар нь инээд дүүрэн царайгаараа халуун алгаа дэлгэн, алиа дэгжин хүүхдүүдээ хайрлан бүүвэйлнэ.
Багш аа, гэж хүүхдүүд нь араас нь сүүлдэнэ, өвөрт нь эрхэлнэ. Хариулаад дуусашгүй асуулт, хийгээд дуусашгүй ажлын дунд цэцэрлэгийн багшийн нэг өдөр баяртай мөртөө ачаалалтай өнгөрдөг.

Жаргах нарны туяагаар хүүхдүүд минь “Багш баяртай ”гэж гар даллан явахад, ард нь хоцорсон багш нь ядрал зүдрэлээ мартан, ганц үгэнд нь сэтгэлийн гэгээ цацдаг. Ариун шимийг харамгүй хүртсэн багш нар минь зүдэрлээ, цайлган сэтгэлт хүүхдүүдийн сэтгэлийн мэндчилгээг тосон аваарай та нар минь.

