Өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ ?
2015-12-28 18:21
Эрүүл сайхан үстэй байх хамгийн энгийн хэрнээ чухал жор байна уу Найзуудаа !!
За энэ муухай хагнаас хэрхэн салах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Үсээ угаадаг шампуниа солиод нэмэр болсонгүй. Хүмүүсийн зөвлөснөөр маск, массаж хийгээд нэмэр алга. Тэгсэн үс хагтах нэг шалтгаан нь дотор эрхтэн, ходоод өвдсөнөөс болдог юм байна.
-Тэнгэрээс цас орох, цасан ширхэгийн будран буухыг харах хичнээн сайхан. Харин таны толгойноос хаг будрах нь хичнээн муухай гээч.
Өглөө сэрээд ажилдаа явахаар бэлдэж байхдаа үсээ хагтсан байхыг мэдээд сэтгэлээр их уналаа. Үс хагтчихаар өөртөө итгэх итгэл алдагддаг юм байна.
Хар хувцас байтугай цагаан хувцас өмссөн ч хаг уначихсан байгаа болов уу гэж хүнээс санаа зовж явах сэтгэлийн дарамт хүртэл бий болгох аж. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм байна.
За энэ муухай хагнаас хэрхэн салах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Үсээ угаадаг шампуниа солиод нэмэр болсонгүй. Хүмүүсийн зөвлөснөөр маск, массаж хийгээд нэмэр алга. Тэгсэн үс хагтах нэг шалтгаан нь дотор эрхтэн, ходоод өвдсөнөөс болдог юм байна.
Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм байна. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс болон дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай гэдгийг олж мэдлээ.
Тиймээс ямар хоол хүнс хэрэглэхээ ч анхаарах болж байна. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Ер нь өвлийн цагт тэжээллэг хоол идэх нь эрүүл мэндээ анхаараад зогсохгүй, үсээ ч хуурайшихгүй байхад анхаарч байгаа хэлбэр юм байна.
Ядрах, сэтгэл хямрах, гутрах үед үс хуурайшиж, өнгөө алдаж, ингэснээр хаг үүсдэг байна. Тос ба хөлсний булчирхайн ажил суларч эхэлмэгц үс хуурайших шалтгаан болдог аж. Эхлээд үсээ хагтсан шалтгааныг зөв олоорой. Мэдээж дараа нь хэрхэн эмчлэхээ шийдээрэй. Миний хувьд ходоодоо эмчлүүлж эхэлсэн.
Эмчийн зааж өгсөн эмийг уухаас гадна ходоодонд хэрэгтэй таван салааны ханд буцалгаж уухаас гадна, өглөө бүр зөгийн балтай ус ууж хэвшиж байна. Эрүүл биед саруул ухаан. Эрүүл мэнд эрхэм баян. Охидуудаа, бүсгүйчүүдээ таны эрүүл мэнд таны сонголтоос хамаарна.
Эрүүл Монгол хүн та Монголын баялаг шүү.
Эрүүл аж төрөхийн талаар сэтгэгдэл дээр саналаа бичээрэй Найзуудаа!!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
