solongonews
Салалтын дараа хийж болохгүй 3 зүйл
2015-12-28 18:21
Хайр дурлал дуусахад хэн хэндээ хэцүү байдаг. Цээжинд нэг л зүйл хөндүүр, алдаж болохгүй хүнээ алдсан юм шиг мэдрэмж үргэлж төрнө. Гэхдээ одоо бүх зүйл дууссан. Юуг ч буцааж болохгүй. Салалтын дараа эмэгтэй хүн та юу хийж болохгүй вэ?

1.Түүнрүү залхах хэрэггүй
Та өөрийн хамгийн үнэтэй хүнээ алдсан.. .Мэдээж та түүнийг буцаахыг хүсэж байгаа.

Тиймээс та түүнтэй үргэлж хамт байхыг хүсэх бөгөөд түүний байнга очдог газарт очиж гуниглан сууна. Тэгээд түүнийг санаад залгана. Зогс! Болохгүй. Тэр тантай буцаж нийлэхийг хүсэж байгаа бол санаачлагыг өөртөө авах байсан.

Эрэгтэй хүн үнэхээр хүсэж буй зүйлийнхээ л араас явдаг.
 

2. Чухал шийдвэр гаргах гэж бүү яар
 Бүх зүйл учиртай байдаг. Танд тохиолдож буй бүх зүйл ямар нэгэн зүйлийн эхлэл. Гэхдээ яг салалтын дараа өөрийн гэрийн хаяг, ажил, гадаад төрхөө өөрчлөх нь тохиромжтой биш.

Хэрвээ та энэ бүгдийг хийхийг хүсэж байгаа бол өөртөө нэг зүйл анхааруулах хэрэгтэй: “Бүх зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө хийх гээд хэрэггүй, хожим харамсах зүйл хийхээс болгоомжил”.

Мөн нэг зүйлийг санаж явах хэрэгтэй: нэг залуугаас салсан бол магадгүй өөр нэгэн шинэ хайрын эхлэл тун удалгүй гарч ирэхийг та мэдэхгүй шүү дээ.  Түр азнах хэрэгтэй. Тэгээд энэ шинээр гарч ирэх залуу таны жинхэнэ хань байхыг таашгүй.
 
3. Шинэ харилцаа руу яараад хэрэггүй
Магадгүй та өмнөх зөвлөгөөг энэ дугаартай авцалдахгүй байна гэж бодож байгаа байх. Миний хэлэх гээд байгаа зүйл бол шинэ харилцаа үүсгэх гэж яарах хэрэггүй ээ, түр азнах хэрэгтэй.

Тэр залуус бол байж л байна. Харин эхлээд салалтын дараа өөрийгөө цэгцлээд ав. Өмнөх залуу бид 2 яагаад бүтсэнгүй вэ? Тэр яг ямар хүн байсан бэ?

Би ямар алдаа гаргасан юм бэ? гэсэн асуултуудыг өөрөөсөө асууж хариултаа эхлээд олох хэрэгтэй. Үүний дараа та сайтар бодоод өөр хүнтэй хамт байж чадах сэтгэлийн тэнхээтэй болох хүртлээ өөрийгөө бэлд. Үүний дараа шинэ харилцааг үүсгэж болно.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл