Эр хүнийг хэрхэн зөв магтах вэ?
2015-12-28 18:21
Ихэнх эмэгтэйчүүд хайртай залуугаа зөв магтаж чаддаггүй. Хайртай залуугаа онгироохын тулд юуг анхаарах ёстой вэ.
1. Эрчүүд жинхэнэ магтаал болон худлаа магтаалыг ялгаж чаддаг. Түүнд чин сэтгэлээсээ хандаж худлаа биш гэдгээ харуулах хэрэгтэй.
2. Түүний хийсэн үр дүн дээр магтах хэрэгтэй. “Чи үнэхээр хүчтэй юм” гэхгүйгээр яг юунаас болж магтаж байгаа асуудлаа оруулан “Чи үнэхээр хүчтэй юм. Нэг дор 30 удаа суниахыг чинь би харсан” гэх мэт.
3. Хэзээ ч мартагдахгүй үгс байх. Хэрэв тэр ямар нэгэн зөв үйл хийсэн л бол түүнийг урмын үгээр шагнаж онгироо жаал болгож байгаарай.
4. Түүнээс ямар нэгэн зүйл гуйхдаа магтах хэрэггүй. Түүнд эвгүй сэтгэгдэл төрж дахин магтахад чинь тоохгүй болж мэднэ.
5. Гар утас болон мессенжэррийн цаанаас магтах хэрэггүй. Амьд харилцааг илүүд үзэхийг хичээгээрэй.
6. Үргэлж магтаад байх утгагүй учраас хааяадаа өгдөг чихэр шиг гавъяа байгуулах үед нь урмын үгсээр шагнаж байхад таны үгс үнэ цэнэтэй хэвээр байх болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
