solongonews
ХҮРЭН УСАН ҮЗМИЙН АШИГ ТУС
2015-12-28 18:21
Одоогоор дэлхийд нийтдээ 8000 гаруй усан үзмийн сорт байдаг. Усан үзэм таны биед ямар их ач тустайг та мэдэх үү? Кана би энэ жимсний талаар нийт 8 ач тусыг та бүхэнд хүргэж байна. Эрүүл байна гэдэг хийчнээн чухал билээ дээ, бүсгүйчүүд минь.
 
 
1. Усан үзэм бол таны бие организмыг сэргээх чадалтай агуу их хүчтэй жимс юм. Энэ жимс нь өөртөө элсэн чихэр, органик хүчил, аскорбины хүчил, калий, витамин В, пектин, мөн бусад элемент болон ферментүүдийг агуулдаг.
 
2.  Усан үзэм нь ясны чөмөгний үйл ажиллагааг идэвхижүүлдэг гэж тогтоодсон. Энэ нь цус үүсгэгч эрхтний үйл ажиллагааг сайжруулна гэсэн үг. Тэгээр цус багадалтыг анагаана.
 
3. Өдөрт нэг аяга усан үзэмний шүүс уухад та нэг өдөрт авах витамин В-г бүрэн хангаж чадна. Зөвхөн витамин В гэлтгүй витамин С-г ч хангалттай хэмжээгээр энэ жимснээс өөртөө авна.
 
4. Усан үзэм болон усан үзэмний шүүсийг ходоод гэдэсний өвчний үед, ходоодны шүүрлийн хэмжээ багассан үед хэрэглэнэ.
 
 5. Маш олон хүмүүс усан үзэм идвэл таргалдаг гэж боддог. Гэвч үнэндээ усан үзэм нь хоол идэх дур хүслийг ихэсгэдэгтэй холбоотой. Тиймээс өдөрт 10-15ш усан үзэм байхад хангалттай.
 
 6. Хүрэн өнгийн жимс болон ногоонд антиоксидант ихээр агуулагддаг учир биеийн дархлааг сайжруулдаг.
 
7. Усан үзэм нь зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл цус өтгөрөхөөс сэргийлж, хамгийн гол нь зүрхний шигдээснээс хамгаалдаг.
 
8. Ядаргаа, стрессийг тайлдаг. Жимсэнд агуулагдах олон төрлийн витамин болон антиоксидант бодисуудын ачаар бие хурдан нөхөн сэргээгдэж организмыг стрессээс хамгаалдаг байна. 
 
Тийм учраас, ялангуяа ходоодны эмгэгтэй болон цус багадалттай хүмүүс узэн үзмийг бага ч бай тунгаар хэрэглэж заншаасай гэж хүсэж байна. Гадуур чанартай усан үзэм худалдан авах гэхээр маш үнэтэй байдаг. Иймээс бид энэ жимсийг хангалтай хэрэглэж чаддаггүй шүү дээ. 
Танд хаанаас хямд зардлаар усан үзэмний шимт бодисыг олж авах вэ? гэж бодогдож байгаа байх. Тэгэвэл  та Minute Maid-ийн усан үзэмний жүүснээс өдөрт нэг аягыг хэрэглэж заншаарай гэж зөвлөмөөр байна. 
 
За танд амжилт хүсье!   :*
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл