solongonews
Өндөр технологийн үйлдвэрлэлийн ашиг өсөв
2024-11-14 10:07
Өндөр технологийн үйлдвэрлэлийн ашиг эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна

Сэтгүүлч Үндэсний статистикийн газраас ойлгосноор: Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд нийт 5 тэрбум 228 сая юаний ашиг олж, өндөр технологийн үйлдвэрлэлийн ашиг өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар нэмэгдсэн байна.

Өндөр технологийн үйлдвэрлэлээр илэрхийлэгдсэн кинетик эрчим хүчний шинэ салбаруудын ашиг асар хурдацтай өсч, аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг харуулж байна. Эхний есөн сард сансрын хөлөг, пуужингийн үйлдвэрлэл, хагас дамжуулагч төхөөрөмжийн тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеийнхээс тус тус 17.1 хувь ба 13.2 хувиар өсөв.  Ухаалаг тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, зүүдэг ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэл, ухаалаг нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл зэрэг ухаалаг үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеэс тус тус 27.5 хувь, 25.6 хувь ба 10.2 хувиар өсчээ. Лити-ион батерейны үйлдвэрлэл зэрэг ногоон үйлдвэрлэлийн салбарууд өмнөх оны мөн үеэс 58.8 хувиар өсөв. Хөгжиж буй бусад салбаруудаас дурдвал, навигаци, хэмжилт судалгаа, цаг уур, далай судлалын тусгай багаж хэрэгслийн үйлдвэрлэл, мэдрэмтгий эд анги, мэдрэгчийн үйлдвэрлэл, электрон хэлхээний үйлдвэрлэл тус бүр 53.3 хувь, 35.0 хувь ба 33.5 хувиар өссөн нь бүгд хурдацтай өсөлтийг хадгалсаар байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл