solongonews
Сахар бага хэрэглэх нь эрүүл мэндэд тустай
2024-08-27 17:01
Сахар бага хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

 Сан Францискогийн Калифорнийн их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнд витамин, эрдэс бодисоор баялаг хоолны дэглэмийг баримтлах ба сахар багатай хоол хүнс хэрэглэх нь эсийн түвшинд биологийн нас залуужих хоёрын хоорондын уялдаа холбоог тогтоож чадна. Үүнтэй холбоотой нийтлэл саяхан Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлийн олон нийтийн цахим хувилбарт нийтлэгдсэн байна.

 Энэхүү судалгаа нь сахар нэмсэн болон эпигенетик хөгшрөлтийн хоорондын уялдаа холбоог харуулсан анхны судалгааны нэг бөгөөд арьсны өнгөөр ​​​​ялгаатай бүлэг эмэгтэйчүүдэд энэ холбоог судалсан анхны судалгаа юм.

 Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн өдөр тутмын нэмэлт сахрын хэмжээ 2.7 граммаас 316 грамм байж, өдөрт дунджаар 61.5 грамм хэрэглэсэн байна. Нэг ширхэг сүүн шоколаданд 25 грамм сахар агуулагддаг бол 350 миллитеийн лаазтай коланд 39 грамм сахар агуулагддаг. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас насанд хүрэгчдэд өдөрт 50 граммаас илүүгүй сахар нэмж хэрэглэхийг зөвлөж байна.

 Судлаачид эрүүл хооллолтын гурван өөр зохицуулалт нь "эпигенетик цаг" буюу эрүүл мэнд, амьдралын хугацааг тооцоолох биохимийн шинжилгээнд хэрхэн нөлөөлөх ба эрүүл хүмүүс хооллох тусам эд эсүүд нь залуу харагддаг болохыг судалгаагаар тогтоов. Газрын дундад тэнгисийн хоолны дэглэмийг баримтлах нь эпигенетик нас багатай холбоотой юм. Судлаачдаас мөн хүмүүсийн хэрэглэсэн сахар грамм бүр нь эрүүл хооллолттой байсан ч эпигенетик насыг нэмэгдүүлдэг болохыг судлан гаргасан байна.

 Энэхүү судалгаа нь сахар болон эрүүл мэндийн хоорондын хамаарлыг ойлгоход тусалдаг. Судлаачдын үзэж байгаагаар эпигенетикийн хэв маяг буцах боломжтой. Хэрэв та өдөрт нэмсэн сахрын хэрэглээгээ 10 граммаар бууруулбал эпигенетик цагийг 2.4 сараар эргүүлж байгаатай тэнцэх болно.

Зохиогч: ЖАН ЖЯШИНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл