solongonews
Гүзээнээс гүнждийн тос хүртлэх хөхөнд сүү оруулдаг топ 5 хүнс
2015-12-28 18:21
Балчир үрсэд маань ээжийнхээ сүүтэй мөөмийг хөхөхөөс илүү аз жаргал үгүй билээ. Гэвч төрсний дараа зарим ээжийн сүү татрах, хөхөнд сүү орохгүй удах зэрэг асуудал үүсдэг. Хөхөнд сүү оруулах уламжлалт болон шинжлэх ухааны олон арга бий.

Балчир үрсэд маань ээжийнхээ сүүтэй мөөмийг хөхөхөөс илүү аз жаргал үгүй билээ. Гэвч төрсний дараа зарим ээжийн сүү татрах, хөхөнд сүү орохгүй удах зэрэг асуудал үүсдэг. Хөхөнд сүү оруулах уламжлалт болон шинжлэх ухааны олон арга бий. Гэхдээ тэдгээрээс өөрөө туршин үр дүнг нь үзсэн ээжүүдийн туршлагыг хуваалцъя. Тэд хөхөнд сүү оруулах энгийн болоод хамгийн үр дүнтэй аргаар хоол хүнсээр сүүтэй болох алхамыг сонгожээ. Ингээд хөхөнд сүү оруулдаг топ таван хүнснийг нэрлэе.

 

Хамгийн шилдэг нь шар будаа

Шар будаатай хийцтэй цай эсвэл шар будаатай шөл хамгийн үр дүнтэйг бидний ээжүүд хүртэл хэлдэг. Хөхөнд сүү оруулах уламжлалт аргуудын нэг энэ.

 

Овьёосонд сүү оруулагч шид бий

Овьёос хүний биед хүч тэнхээ оруулдаг эслэгээр баялаг. Их хэмжээний В амин дэм агуулдаг. Энэ нь хөхөнд сүү оруулах нэг шид нь болдог аж. Овьёосны гурил, каш болон энэ гурилаар хийсэн талх хөхөнд сүү сайн оруулдаг байна.

 

Гүзээнээс битгий татгалзаарай

Эрт үеэс нялх биетэй эхчүүдийн хөхөнд сүү оруулахын тулд малын гүзээ өгдөг байсныг та сонссон байх. Одоо ч гэсэн энэ арга сүү оруулах оновчтой алхмуудын нэг хэвээр байна. Махны оронд гүзээний үсийгзулмалахгүйгээр хоолондоо хэрэглэснээр сүүтэй ч болномөн  амин дэм, эрдэс, биологийн идэвхт бодисыг ч авах боложтой аж.

 

Гүнждийн тос хөхөнд сүү оруулж өтгөн хатахаас сэргийлнэ  

Гүнждийн тосыг хоолондоо хэрэглэж хөхөнд сүү оруулсан тухайгаа найз бүсгүй минь хэллээ. Гүнждэд В аймгийн амин дэм болон амин дэм А, E агуулдаг байна. Гүнждийн тос элэг, бөөрөнд сайн төдийгүй  толгой эргэх, үс эрт бууралтах, өтгөн хатах зэргээс сэргийлдэг байна.

 

Ус илүүдэхгүй

Хамгийн эрүүл аргын нэг бол их хэмжээгээр ус уух гэнэ. Энэ нь төрсний дараах жингийн илүүдэлдээ санаа зовних ээжүүдэд ч тустай. Төрсний дараа ам их цангадаг даа. Тэгвэл хөхүүл ээж усны дутагдлаа нөхөнгөө цэвэр ус сайн ууснаар хөхөнд сүү ч сайн ордог байна.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл