solongonews
Эхний 11 сард төмөр замаар 4 тэрбум 715 сая тонн ачаа тээвэрлэжээ
2024-12-12 10:49
Эхний 11 сард төмөр замаар 4 тэрбум 715 сая тонн ачаа тээвэрлэжээ

Хятадын Төмөр замын үндэсний ерөнхий газраас өнөөдөр буюу 11-ний өдрийн мэдээлснээр, 01-ээс 11-р сард бүх Хятадын хэмжээнд төмөр замын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 4 тэрбум 715 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар өссөн байна.

11-р сард Хятадын төмөр замын ачаа тээврийн хэмжээ 455 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар, ачаа тээврийн эргэлтийн хэмжээ 324 тэрбум 521 сая тонн километрт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 2.4 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл