Гоо сайхны төгс илэрхийллийг “Танангоо” салоноос мэдэрлээ
2015-12-28 18:21
Хоёр хүүхдээ дагуулаад орсон намайг салоны гоо сайханчид яг л удаан уулзаагүй найзтайгаа таарсан хүмүүс шиг халуун дотноор угтсан нь үнэхээр их таалагдлаа. Үүгээр ч зогсохгүй эднийд хүүхдийн тоглоомын болон унтлагын өрөө байдаг юм билээ. Хоёр хүүхдийг минь мэргэжлийн хүүхэд асрагчид тоглоомын өрөөнд тухтай нь аргагүй тоглуулсан шүү.

Хүүхэд хараад гэртээ сууна гэдэг эмэгтэйчүүд бидний хувьд өндөр даваа. Ялангуяа, ойрхон төрсөн, хүүхдүүд нь тэрсхэн бол өөртөө анхаарал тавих нь бүү хэл үсээ ч самнах зав гардаггүй дээ. Миний хувьд ч ялгаагүй том хүү минь хоёр ой гарантай бол бага хүү минь дөнгөж найман сар хүрэх гэж байна. Гэрээс гаралгүй бараг хоёр жил болжээ. Таргалж, арьс унжаад, үс ургаж хэлбэрээ алдаад өөртөө сэтгэл гундуухан л явлаа...
Саяхнаас“Танангоо” салоныг ихэд сонирхох болсон ч хажуугаар нь өнгөрөх тоолондоо их үнэтэй байх хэмээн бодож, босгыг нь давахаас ч санаа зовдог байлаа. Ямартаа ч үнэ хөлсийг нь мэдье гээд зориод очтол өмнөх бүх бодол минь ор мөргүй арилсан юм даа.

Хоёр хүүхдээ дагуулаад орсон намайг салоны гоо сайханчид яг л удаан уулзаагүй найзтайгаа таарсан хүмүүс шиг халуун дотноор угтсан нь үнэхээр их таалагдлаа. Үүгээр ч зогсохгүй эднийд хүүхдийн тоглоомын болон унтлагын өрөө байдаг юм билээ. Хоёр хүүхдийг минь мэргэжлийн хүүхэд асрагчид тоглоомын өрөөнд тухтай нь аргагүй тоглуулсан шүү.

Энэ зуурт нь би эмэгтэй хүн гэдгээ жинхэнэ утгаар нь мэдрэх бүхий л үйлчилгээг сэтгэлээ ханатал авч чадсан. Үсээ угаалгахад хүн тус бүрт нэг удаагийн алчуур хэрэглэдэг бол үс засахдаа үсний үнэртэй ус, гель, тэжээлийн бодисуудыг үнэ төлбөргүй түрхэж өгдөг юм байна. Ийм үйлчилгээнд ороод гарахад үс урьд урьдынхаасаа илүүтэйгээр гялалзсан, яг л торго шиг болдгийг анх удаагаа энэ салоноос л мэдэрлээ.

Хамгийн их таалагдсан бас нэгэн зүйл бол АНУ-аас албан ёсоор импортлон оруулж ирдэг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан хумсны будаг. Энэ бол хөл хүнд эсвэл нялх хүүхэдтэй эхчүүд бидэнд хумсны гоо сайхнаа төгс илэрхийлэх гайхамшигтай боломж олгосон үйлчилгээ байсан юм.

Ингээд ч зогсохгүй сэтгэлийг минь ихээр зовоогоод байгаа таргалалттайгаа тэмцэх төгс шийдлийг энэ салоноос олсон шүү, хүүхнүүд ээ. “Танангоо” салоныхон целлюлитийг арилгах хамгийн сүүлийн үеийн OPG аппаратаар өөхийг хайлуулж, хамгийн гол нь унжсан арьсыг эргэж хэвэнд нь оруулдаг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Энэ аппаратанд хэдхэн удаа ороход л 2-3 кг хасдаг гэж байна. Би эхний удаа үйлчлүүлсний дараагаас бие жавхаажаад, унжсан арьсанд илт өөрчлөлт орсон нь мэдрэгдсэн шүү. Гэртээ хүүхдээ харж байгаа, эсвэл хүүхдээ дагуулаад гадуур гардаг ээжүүд, эмэгтэйчүүдийн гоо сайхны төгс илэрхийлэл нь “Танангоо” салон юм байна гэдгийг маш сайн мэдэрлээ.
“Танангоо” салоны хаяг:БГД, 10р хороолол, 3р эмнэлгийн зүүн талд “Өргөө 69” байранд. Харилцах утас:9199114, 88116742
Танангоо салоны фэйсбүүк хуудас
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
