solongonews
10 сая хүнийг ядуурлаас ангижруулна
2015-10-12 16:31
2020 он гэхэд хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн амыг товлосон хугацааны дагуу цөмийг ядуурлаас ангижруулах гэвэл жил бүр 11 сая 700 мянган хүн амыг ядуурлаас ангижруулах шаардлагатай юм байна.

Өнөөдөр буюу 12-нд Бээжин хотноо Дундадын Төрийн Зөвлөлийн ядуурлыг бууруулахх албын дэд дарга Хүн Тяньюнь хэлэхдээ: - 2015 онд 10 сая хүнийг ядуурлаас ангижруулах зорилтоо биелүүлэх эрмэлзэлтэй байгаа ба хойшид олон арга хэмжээ авч, ядуу амьдралтай хүн амын асуудлыг зохицуулах болно гэжээ.

Албаны тоо бүртгэлээс үзвэл, 2013 онд Дундад улс 16 сая 500 мянган хүн амыг ядуурлаас ангижруулсан бөгөөд 2014 онд энэ тоо 12 сая 320 мянгаар багасаж, 10 саяас дээш хүн амыг ядуурлаас ангижруулах зорилтод үүргээ хоёр жил дараалан биелүүлжээ. Дундадын засгийн газрын 2015 оны ажлын тайланд тэмдэглэхдээ, энэ онд хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн амын тоог 10 сая гаруйгаар хорогдуулна гэжээ.

Дундад улсад жилийн дундаж цэвэр орлого нь 2300 юань хүртлэх хүн амыг ядуу амьдралтайд тооцдог бөгөөд үнийн хэлбэлзэлийн дагуу үүнийг зохих түвшинд зохицуулдаг. Дундадын үндэсний статистикийн газрын 2014 оны тоо баримтад дээрх стандартын дагуу одоогоор Дундад улсад ядуу амьдралтай хүн ам 70 сая гаруй байгаа юм. Албаны төлөвлөлтийн дагуу 2020 он гэхэд хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн амыг товлосон хугацааны дагуу цөмийг ядуурлаас ангижруулах гэвэл жил бүр 11 сая 700 мянган хүн амыг ядуурлаас ангижруулах шаардлагатай юм байна.

Найруулагч: Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл