solongonews
Ээжүүд ээ, сэрэмжлээрэй
2015-12-28 18:21
Ээжүүд ээ, сэрэмжлээрэй
Бага насны хүүхэдтэй айл өрх бүр үргэлж болгоомж сэрэмжтэй байх хэрэгтэй. Зөвхөн хүүхэд ч гэлгүй томчууд ч бас ахуйн нөхцлөөс үүдэн түлэгдэх эрсдэлд ордог. 
Ялангуяа бага насны хүүхэд бие бялдар, сэтгэц, сэтгэл зүйн онцлогоос хамааран өөрийгөө хамгаалах  чадвар нь хязгаарлагдмал байдгаас түлэгдэх нь элбэг байдаг.
 
Манай улсын 5 хүртэлх насны хүүхдэд тохиолдож буй осол гэмтлийг түлэгдэлт  тэргүүлж байна. Ихэвчлэн томчуудын хайхрамжгүй салан задгай зангаас түлэгдсэн хүүхэд маш олон Бид доорх алдааг гаргадаг.
1. Халуун тогоог газарт байрлуулан хоол цай хийж байна.
2. Өрхийн цахилгааны утас, залгуурын байршил тохиромжгүй байх
3. Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхэд халуун яндан зууханд хүрдэг.
4. Ус буцалгагчийг зориулалтын бус газар байрлуулснаар хүүхдүүд товчлуур дээр нь дарж, хөл дээрээ ус асгах
5. Хүүхдээ усанд оруулахдаа халуун усыг нь түрүүлж хийгээд анзаараггүй орхих зэрэг ордог байна. Энэ мэт болгоомжгүй үйлдэл бага насны хүүхдийг түлэгдэлт өвчинд өртөхөд хүргэдэг.
Нэгэнт түлэгдсэн бол анхан шатны тусламж хэрхэн өгөх вэ?
 
1 ба 2-р зэргийн түлэгдэлт:
Хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг 10-15 минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах хэрэгтэй. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Учир нь арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүдэд нь өндөр хэмд түлэгдсэн хэвээрээ л байдаг.
 
2-р зэргийн түлэгдэлт: Дээрх аргаар цэвэрлэсний дараа ариутгасан бинт боолтоор дарж бооно. 2-р зэргийн түлэгдэлтэнд цэврүү үсэрсэн байдаг. Энэ үед цэврүү үүссэн хэсгийг олон аав ээж спирт агуулсан уусмалаар арчиж алдаа гаргадаг. Хэрхэвч ингэж болохгүй. Цэврүү нь шарх руу бохир орохоос сэргийлж байдаг учраас хагалахгүй байх хэрэгтэй.
 
3-4-р зэргийн түлэгдэлт: 2-р зэргийн түлэгдэлттэй ижил төстэй байвал дээрх аргыг хэрэглнээ. Мөн цэвэрхэн чийгтэй алчуураар боосны дараа хүйтэн усаар шавшина.Эмчид яаралтай хандаарай. Өвдөлт намдаах эм болон лаа хэрэглэх шаардлагатай. Эмч иртэл шингэн зүйл маш сайн уулгах хэрэгтэй. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах шаардлагатай.
 
Анхаарах зүйлс хэдийгээр 1-р зэргийн түлэгдэлт байлаа ч түлэнхий талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их байвал эмчид яаралтай хандах нь зөв шүү. Хэрвээ хамар ам, толгой, цавь, гар хөл, амьсгалын зам түлэгдсэн тохиолдолд түлэгдэлтийн зэргээс үл хамааран эмчийн тусламж зайлшгүй авах хэрэгтэйг анхаараарай. Аав ээжүүдээ бид өдөр бүр анхаарал сэрэмжээ өчүүхэн ч алдаж болохгүй ээ.
   
 Нархан
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл