solongonews
Шинэ төрсөн үрд тань ямар хувцас хамгийн хэрэгтэй вэ?
2015-12-28 18:21
Тун удахгүй нярайлах гэж буй ээж та шинэхэн зочиндоо ямар хувцас бэлтгэх талаар ямар мэдээлэлтэй байна вэ. Сүүлийн үед эмч нар нярайг өлгийдөх бус хувцаслах нь эрүүл мэндэд нь тустай талаар ярих боллоо. Тэгэхээр таны бяцхан иргэнд ямар хувцас нэн тэргүүнд хэрэгтэй талаарх мэдээллийг хүргэж байна.
 Хамгийн чухал нь нярайн хувцас нь хөвөн даавуун, агаар сайн нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Түүнээс биш элдэв сунадаг материалаар буюу нилон материалтай хувцас нь хүүхдийн биеийг загатнуулах, харшил үүсгэх зэрэг нөлөөтэй байдгийг мартаж болохгүй. 
 
Нярай хүүхэд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад дулаанаа маш хурдан алддаг тул хөлнөөс нь байнга дулаан байлгах нь чухал юм. Ингэвэл хамар нь битүүрч, чих нь өвдөхгүйгээс авахуулаад ханиад томуу хүрэхгүй сайн талтай. Бас нэг зүйлийг сануулахад, хүүхдийг хөлнөөс нь дулаан байлгаж, бусад хэсгээр нь хөнгөн нимгэн хувцаслаж сурах нь чухал шүү. Учир нь хүүхэд хөлөрвөл хатгаа болох аюултай байдаг.
 
Тиймээс хүүхэд тань хөлөрснийг мэдвэл маш аажуухнаар хувцсыг нь нимгэлэх, эсвэл салхи авахуулахгүй байхад анхаарах нь ээжүүдийн хамгийн чухал үүргийн нэг билээ. Ингээд таны бяцхан үрд нэн шаардлагатай хувцасны жагсаалтыг хүргэж байна. 
 
Майк 4-6 ширхэг 
 
Хөвөн даавуун конбинзон 4-6 ширхэг 
 
Цамц 4-6 ширхэг 
 
Урт өмд 2-4 хос
 
Унтлагын хувцас 2 ширхэг 
 
Хүүхдийн унтлагын хөнжил 1-2 ширхэг 
 
Малгай 1-2 ширхэг 
 
Даавуун, ноосон болон ноолууран оймс 4-6 хос
 
Тэмээний ноосон бойтог 1-2 хос 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл