Зуныг гэртээ ч хөгжилтэй өнгөрүүл
2015-12-28 18:21
Энэ зун хийх төлөвлөгөө огт байхгүй ч гэсэн сонирхоодо үз. Ном унших, кино үзэх гээд энэ бол хавар намар өвөл гээд хэзээ ч хийж болох зүйлс. “Зуны” зүйлс хийх хэрэгтэй. Энэ нийтлэл нь зуныг гэртээ тухлаг ортойгоо найзладаг охид бүсгүйчүүдэд зориулагдлаа

Энэ дууг сонсоод нийтлэлээ уншаарай
Эхний хийх зүйл бол гэртээ ЗАЙРМАГ хийж сурах. Яагад худалдаж авахгүй гэж? Гэртээ компьютерийн хорноос түр ч гэсэн холдож бас хийж чадах амттаны тоо чинь нэгээр нэмэгдэх учраас. Өөрийн гараар хийсэн зүйл үргэлж сайхан байдаг учраас илүү их кайф мэдрэнэ.

Хэрхэн хийх вэ гэхээр эхлээд зайрмаг хөлдөөх хэв хэрэгтэй, дараа нь тараг болон варень хэрэг болно. Үнэхээр амархан. Тарган дээр варень хийгээд амтыг нь өөрөө тааруулаад хэвэнд хийнэ. Мод хавчуулахаа мартаж болохгүй. Тэгээд хөлдөөнө. Ингээд л боллоо.

Дараагийн рецепт бол мөн адил зайрмаг. Алимыг цэвэрлээд миксерт хийнэ. Дээр нь бага зэрэг нимбэгний шүүс болон зөгийн бал нэмээд дахин миксердэнэ. Бүгд холилдсоны дараа хэвэнд хийгээд хөлдөөнө. Мод хавчуулахаа мартаж болохгүй. Тэгээд нэг хоног байлгасны дараа идээрэй.

Халуун ваннаа далайн эрэг болгоорой. Дэлгүүрээс тусгай далайн давстай ванны хөөс аваад сайхан амраад авахад гэмгүй.

Өөрийн гараар гоёл чимэглэл хийж үзэх. Яаж хийхээ мэдэхгүй байгаа бол интернэтэд зөндөө байгаа.

Өөрийн уран сэтгэмжээ ашиглаад өгүүллэг бичээд үз. Магадгүй та зохиолч болох авъяастай ч юм билүү. Өөрийнхөө тухай өгүүллэг ч юм уу, эсвэл фантаз өгүүллэг бичих эсэх нь таны дур.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
