Дронууд агаарт нааш цааш сүлжилдэн ниснэ. Хүмүүс “Агаараар давхих такси”-нд сууж, яаралтай тусламжийн хэрэгсэл, илгээмжүүдийн хүргэлт үйлчилгээ хийж агаар дээрээс бууж байна. Эдгээр шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг үзэгдлүүд Хятадад аажмаар бодит биеллээ олж байна. Саяхан Сингапурын “Ляньхэ Заобао” вэб сайтад Хятадын янз бүрийн бүс нутгуудад "Агаарын богино орон зайн эдийн засаг" хурдтай хөгжиж байгаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон нийтлэл нийтлэгдсэн байна. "Агаарын богино орон зайн эдийн засаг" нь Хятадын олон газрын эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болсон гэж нийтлэлд онцолжээ.
2024 онд засгийн газрын ажлын тайланд анх удаа "Агаарын богино орон зайн эдийн засаг" гэж бичигдсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төв засгийн газраас орон нутгийн засаг захиргаанд хүртэл дэмжлэг үзүүлэх бодлогыг эрчимтэй нэвтрүүлж, Хятадын "Агаарын богино орон зайн эдийн засаг" эрчимжиж байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хятадын Иргэний нисэхийн газрын төлөвлөж байгаагаар Хятадын "Агаарын богино орон зайн эдийн засаг" зах зээлийн хэмжээ 2025 онд 1.5 их наяд юаньд хүрч, 2035 он гэхэд 3.5 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна.
Хэрэглээний хувилбарууд улам бүр олон янз болж байна
"Хүмүүс тэнгэрт нисч, бараа нь агаараар зөөвөрлөгдөнө". Одоогийн байдлаар "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн хэрэглээний хувилбарууд байнга өргөжиж байна.
Сингапурын “Ляньхэ Заобао” вэб сайт хэд хэдэн тодорхой тохиолдолд анхаарлаа хандуулжээ. Хятадын Fengfei Aviation компанийн "Шэншилүн" цахилгаан босоо хөөрч, буух онгоц Шэньжэнээс Жүхай хүрэх туршилтын нислэгийг ердөө 20 минутанд л хийж гүйцэтгэж байна. Хятадын Мэйтуань компани Бээжин дэх Бадалин цагаан хэрмийн буух цэгт нэг аяга халуун лийртэй шөлийг 6 минут 37 секундэд хүргэжээ. Тус нийтлэлд "Агаарын такси" болон хоол хүнс, тусламжийн хэрэгсэл хүргэж буй дронуудаас гадна, үр ашигтай логистик, агаарын гэрэл зураг, хөдөө аж ахуй, ойн ургамал хамгаалал, аялал жуулчлал, боомтын менежмент, далайн хяналт, далайн эргүүл, хяналт шалгалт зэрэгт ашиглаж болохыг онцоллоо.

Саяхан Аньхүй мужийн Бөжөү хотын Мэнчэн шяний Лэтү суурингийн Чюй Мяао тосгонд хөдөө аж ахуйн машин техникч /зүүн гараас гуравт/ нисгэгчдэд ургамал хамгааллын дроны ажиллагааны аюулгүй байдлын шаардлага, урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулна. Гэрэл зургийг ХҮ ВЭЙГҮӨ
Оросын "Индепендент" сонин 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Мэйтуаны дрон нь Хятадын олон хотод 53 чиглэл нээж, нийтдээ 400,000 гаруй захиалгыг гүйцэтгэсэн тухай нийтлэл нийтэлжээ. Энэхүү үйлчилгээ нь оффис, орон сууцны хороолол, номын сангаас эхлээд Хятадын цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын газрууд хүртэл янз бүрийн байршилд хүргэх өргөн сонголтуудыг үйлчлүүлэгчдэд санал болгодог. Нэмж дурдахад орчин үеийн агаарын хөлөг онгоцууд нь Хятадын "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн нэг хэсэг юм. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын иргэний нисгэгчтэй "Шянюнь" AS700 онгоц 500 метрийн өндөрт цагт 60 километрийн хурдтай анхны туршилтын нислэгээ хийсэн юм. Энэхүү нэг кабинтай нисгэгчтэй агаарын хөлөг нь 10 хүртэлх хүний багтаамжтай бөгөөд гол төлөв агаарын богино орон зайн аялал жуулчлалд ашиглагддаг.
2024 оны 08-р сард Хятадын бие даан бүтээсэн хос хөдөлгүүртэй, нисгэгчгүй тээврийн том нисэх онгоц Сычуань мужид анхны нислэгийн туршилтаа хийсэн нь амжилттай болж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан юм. "Ройтерс" агентлагаас:
- Туршилтын нислэг нь "Хятад улсын агаарын богино орон зайн эдийн засгаа өргөжүүлэх шинэ үе шатыг тавьсан мэдээллээ. The Interesting Engineering вэб сайтад энэхүү онгоцны онцлог нь ачиж буулгахад хялбар, найдвартай, аюулгүй, ухаалаг байдаг. Энэхүү загварыг ашиглалтад оруулснаар Хятад улс агаарын ачаа тээвэрлэх чадавхийг дээшлүүлж, “Агаарын богино орон зайн эдийн засаг"-т зориулсан логистикийн шинэ ухаалаг шийдлүүдийг бий болгоход тусална гэж нийтэлжээ.
Ачааны үүргээс гадна, Хятадын нисгэгчгүй тээврийн онгоцны байгальд ээлтэй байдаг тал нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан байна. Балбын “Катманду шуудангийн сонин”, Пакистаны “Форум сонин”, Азийн санхүүгийн сүлжээ болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Непал улс Гималайн хогийг цэвэрлэхэд Хятадын тээврийн дроныг ашиглахаар шийдсэн гэж онцлон тэмдэглэсэн. Энэхүү хог цэвэрлэх хамтын ажиллагааны төсөл нь энэ төрлийн тээврийн дрон хэрэгслийн гадаад дахь хамгийн анхаарал татахуйц төслүүдийн нэг юм. Цаашид энэ төрлийн дроныг уулын аврах ажиллагаанд ч ашиглах төлөвтэй байна.
"Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг бодлогоор тэтгэнэ.
Хэсэг хугацааны турш Хятад улс "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг хөгжүүлэх бодлогын орчинг тасралтгүй оновчтой болгосоор ирсэн. Энэ нь "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг гэж гадаадын хэвлэлүүд үзэж байна.

Жуулчид 01-р сарын 18-ны өдөр Хүнань мужийн Чандэ хотын Лю Е нуурын Лүншян агаарын богино орон зайн нислэгийн баазад суурин далавчтай онгоцоор нисч байна. Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ СИХАНЬ
Сингапурын “Ляньхэ Заобао” вэб сайтад дурдсанаар: 2024 оныг "Хятадын агаарын богино орон зайн эдийн засгийн анхны жил" гэж тодорхойлсон. Энэ жил хэд хэдэн үйл явдал болсон. Тухайлбал, ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлаар засгийн газрын ажлын тайланд тусгагдсан. Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны агаарын богино орон зайн эдийн засгийг хөгжүүлэх хэлтсийг албан ёсоор байгуулсан гэх зэрэг. Энэ байгууллага нь "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэнэ гэж гадныхан үзэж байна.
- Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Хятадын "Агаарын богино орон зайн эдийн засаг" тасралтгүй хөгжиж ирлээ. 2025 он "Агаарын богино орон зайн эдийн засаг" иж бүрэн хурдсаж, шинэлэг хөгжлийн жил байх болно гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Ши Ань Кэвэй Сансар Судлалын Шинжлэх Ухаан, Технологийн группийн дарга Жөү Шүгуан хэллээ. Хурдны замын сүлжээнд тулгуурлан улсын хэмжээнд уг төрлийн эдийн засгийг хурдасгах ёстой. Үүнийг "Ухаалаг агаарын богино орон зайн сүлжээ"-г хөгжүүлэх стратеги, үндэсний томоохон шинэ дэд бүтэц гэж үзэх ёстой.
Бодлого, аж үйлдвэр, эрэлт хэрэгцээтэй нийцэж байгаа Хятадын "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн хөгжлийн хэтийн төлөвийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөдрөгөөр харж байна.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр Хятад улс агаарын богино орон зайн хязгаарлалтыг зөөлрүүлж, "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг хөгжүүлэхэд түлхэц өгч, туршилтын дроны загварын даац улам бүр нэмэгдэж байна. Хятад улс "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг өсөлтийн шинэ хөдөлгүүр, зорчигч, ачаа тээвэр зэрэг салбарт "шинэ чанарын бүтээмж" гэж үзэж байгааг онцолжээ.
Испанийн ABC сонин Хятадын засгийн газрын "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийг хөгжүүлэх санаачилга бол агуу төлөвлөгөө гэж үзэж байна. Хятад улс өмнөд бүсийн Их булангийн бүсэд олон тооны босоо хөөрөх, буух талбай байгуулж, олон тооны агаарын зам нээх болно. Энэ салбарт хэн ч хоцрохыг хүсэхгүй байгаа тул олон тооны дрон үйлдвэрлэгч, нийлүүлэгчид аль хэдийн нэгдсэн байна.
Испанийн El Confidencial сонин Хятадад "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн салбарт эдийн засгийн гайхалтай боломжууд бий болж байна, Хятад улс эдийн засгийн энэхүү шинэ загварыг хөгжүүлэхийг дэмжиж байна гэж онцлон тэмдэглэжээ.
"Financial Times" сайтад салбарын мэргэжилтнүүдээс иш татан мэдээлснээр зохицуулах байгууллагуудын дэмжлэг, технологийн дэвшил, Хятадын ложистикийн салбар дахь ширүүн өрсөлдөөний ачаар Хятадын агаарын богино орон зайн эдийн засгийн салбар аажмаар тэргүүлж байна. Үнэлгээнээс харахад дроны зах зээлийн цар хүрээ улам өргөжиж, боломжит үйлчлүүлэгчид нь агаарын тээврийн компаниуд, ложистик, онцгой байдлын үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аюулгүй байдал зэрэг олон салбараас ирэх болно.
Гайхалтай инновац, гадаад зах зээл
"Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн хөгжлийг инновацад тулгуурласан хөгжлөөс салгаж болохгүй. Одоогийн байдлаар Хятад улс нисгэгчгүй, цахилгаанжсан, ухаалаг төхөөрөмжийг эрчимтэй хөгжүүлж, шинэ үеийн мэдээлэл харилцаа холбооны технологи, тоон технологи, хиймэл оюун ухаан болон бусад технологийг хөгжүүлж, "Агаарын богино орон зайн эдийн засаг"-ийн салбарын үйлдвэрлэсэн Хятадын бүтээгдэхүүн гадаад зах зээлд улам бүр түгээмэл болж байна.
Саяхан ВВС "Зөвхөн DeepSeek биш: "Хятадад үйлдвэрлэв 2025" Хятад улсыг хэрхэн хүчиргэгжүүлэх вэ" гэсэн гарчигтай нийтлэл нийтэлж, сүүлийн жилүүдэд Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Хятад улсын дрон, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг өндөр технологийн салбар дахь инновацийн хурд, өргөн цар хүрээ нь гайхалтай. Хятад улсын шинжлэх ухаан, технологийн дэвшил нь дэлхийн технологийн ландшафтыг өөрчлөөд зогсохгүй ирээдүйн технологийн хөгжлийн шинэ жишиг тогтоож, олон улсын хөгжлийн байдалд гүн гүнзгий нөлөө үзүүлнэ гэж нийтлэлд онцолсон байна.
Испанийн ABC сонинд Хятадын Фэнфэй компанийн "Шэншилүн" нисэх онгоц дөрвөн зорчигч, нэг нисгэгчийг багтаах чадалтай, цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, 250 километрийн зайд 200 километр цагийн хурдтайгаар нисэж чадна гэж тэмдэглэжээ. Тус компани Осака экспо зэрэг томоохон арга хэмжээнд тус онгоцыг ашиглах Японы хэрэглэгчдэд "Шэншилүн"-г аль хэдийн хүлээлгэн өгсөн байна.
Францын Les Échos сонинд мэдээлснээр, Хятадын Ehang Intelligent Technology Co., Ltd. компани 30 километрийн зайд хоёр зорчигчийг цагт 90 километрийн хурдтайгаар тээвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматаар хөөрч, буух чадвартай жижиг цахилгаан онгоцыг аль хэдийн худалдаанд гаргажээ. Тус компанийн үйлдвэрлэсэн EH216-S нь Хятадын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан анхны нисгэгчгүй цахилгаан нисэх онгоц болжээ. Компанийн хариуцлагатай албаны хүн:
- Бид энэ онгоцыг Хятадад худалдаалдаг төдийгүй, бусад оронд ч борлуулдаг. Абу Дабигаас 100 онгоцны захиалга авсан гэж хэлэв.
Оросын Индепендент сонины мэдээлснээр, 2024 оны 12-р сард Мейтуань компани Дубайн Иргэний нисэхийн газар Арабын Нэгдсэн Эмират улсын анхны нисгэгчгүй онгоцны бизнесийн гадаад брэнд болох Keeta Drone-д арилжааны ажиллагааны гэрчилгээ олгосон гэж мэдэгджээ. Одоо Хятадын компани хоол хүнс, эм болон бусад хэрэгцээт зүйлсийг тусгайлан тогтоосон нислэгийн цэгүүдэд хүргэх ажлыг хурдасгаж байна. Хятад улс Дубайд нисгэгчгүй онгоц, автоматжуулсан "нисэх буудлууд" нийлүүлж, ачаа тээврийн нисгэгчгүй нислэгийг зохион байгуулах ухаалаг диспетчерийн системийг суурилуулжээ.
