solongonews
Алимтай пирог хийх арга
2015-12-28 18:21
Алимтай пирог буюу франц улсаас гаралтай “Тарт Татен”-ийг хэрхэн хийх талаар хичээл оруулж байна.
ОРЦ: /6 хүн/
Зуурмагт:
-200г гурил
-125г элсэн чихэр
-1/2 ц/ц давс
-80г масло
-25мл ус
-1ш өндөгний шар
Алимны бүрхмэлд:
-60г масло
-80г элсэн чихэр
-1кг алим
-1х/х элсэн чихэр
ХИЙХ АРГА:
1.Саванд гурил, элсэн чихэр, давсаа нэмээд хутгана. Маслыг жижиг хэсэгт хэрчинэ. Гурил дээр масло нэмээд жижиг хэсэг болтол нь нунтаглана. Дараа нь өндөгний шар, усаа нэмээд гурилаа  зуурна.  Хэрэгтэй бол ус нэмж болно. 
2. Бэлэн болсон зуурмагийг хүнсний уутаар бүрж хөргөгчинд 1-2 цаг амраана. 
3. Алимнуудыг хаоьслаад 4 хуваана. 23 см дугуй хэвэнд масло хийхгээд хайлуулна. Хайлсны дараа элсэн чихрээ нэмээд сайтар хутгана. Алимнуудыг хэвэнд хийж жигнэнэ. Жигнэх явцад 1 х/х элсэн чихэр цацаж өгнө. 12 минут зөөлөн гал дээр болгоно.
4. Гурилаа 5мм зузаантай элдээд хэвтэй алимыг бүрхээд агаар оруулахын тулд сэрээгээр хатгана. Илүү гарсан гурилаа алимаар далдалж болно.  200С-т 30 минут шарна. Болсны дараа 10 минут формондоо орох хүртэл хүлээгээд том тавган дээр доош харуулахад  алимны пирог бэлэн болно.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл