Шинэ жилээс өмнө заавал орох газар
2015-12-28 18:21
Эрчүүдээ эхнэртээ, найз охинтой барих бэлэг Гоо сайхны бэлгийн карт “BS”-salon
Өвлийн улиралд даарсанаас болоод арьс хуурайших нь хэцүү юм аа. Тэглээ гээд ийм сайхан Монгол оронд төрсөнөө буруутгаад байлтай биш. Цаг цагийн аясад өөрийгөө тааруулан амьдрах нь бидний хувь тавилан билээ. Миний арьс хуурайшаад өнгөө алдаад байна. Өвлийн улирлын нэг давуу тал нь гадуур хувцасаа жижүүрийн хажууд өлгүүрт өлгүүлдэгт билээ.

Миний өрөө дөрвөн давхарт ч хувцас нэг давхарт. Арьсаа нэг сэргээчихмээр байдаг. Ингээд өдөр ажлаа хийж байгаад цүнхээ үлдээгээд, сэмхэн утас мөнгөө аваад өрөөнөөсөө гарчихлаа. Манай дарга их хатуу хүн л дээ. Хатуу байдал нь намайг ийм үйлдэл хийхэд хүргэв. Ингээд МУИС-ын 3 дугаар байрны ард Солонгос хоолны “Солонго” рестораны хажууд байрлах “BS”-salon-г зорьлоо. Яагаад энд ирсэн гэхээр эднийх “бэлгийн карт” гаргасан гэж найзаасаа сонссон юм.
Доторх тохижилт нь энгийн цэвэрхэн юм. Таалагдлаа. Үйлчлүүлэхээр гоо сайханч эгчээс мэдээлэл авав.
30 мянган төгрөгийн бэлгийн карт гаргасан
Үүнд:
Нүүрний маск / таны арьсны онцлогоос хамааран маскыг гоо сайханч сонгоно /
Зовхины маск / Нүд бүлцийж, доогуураа хөх туяа татсан үед амраах/
Үсний тэжээлийн тос түрхэх / үсний өнгийг сэргээнэ /
Хумсны хэлбэр засах /гаранд зориулалтын лаа түрхэж, бээлий өмсгөн амраадаг ингэснээр гарын арьс зөөлөн, булбарай болдог/
Үзүүлэх үйлчилгээ нь гоё юм. Үнэ нь ч гэсэн боломжийн юм. Энэ бүх үйлчилгээг авахад яг хоёр цаг зарцуулав. Ажлын цагаас хоёр цагийг л өөртөө зарцуулчихав. Гэхдээ сэтгэл хангалуун байлаа.
Бүсгүйчүүдээ ирж буй шинэ оноос өмнө өөртөө хоёрхон цагийг гаргаад арьсныхаа өнгийг сэргээгээд, үсэндээ массаж хийлгээд тэжээлийн тосоор арчлуулаад, гараа зөөлөн, булбарай болгоод аваарай. Мөн 14 хоног арилдаггүй гелин хумсны будаг гэгчээр ч хумсаа будуулаад амжив.
Мөн “BS”-salon хамт олон нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Орчин үед үс эрт халзрах нь асуудал болоод байгаа энийг тэд “асуудал биш” болгож байна. Эднийх БНСАУ-аас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр “хуйх эмчлэх” технологийг нэвтрүүлээд байна. Үсээ дутуу угаах, стрессд өртөх зэргээс болж хүний хуйх гэмтдэг бөгөөд энэ нь үс халзралтын үндсэн шалтгаан юм. Үс халзралтаас сэргийлэх болон халзарсан үсийг нөхөн сэргээхэд зориулан БНСАУ-д өргөн хэрэглэгдэж байгаа үс ургуулах “Хасу” брэндийн бүтээгдэхүүнийг ашиглан таны үсийг эмчилж байна.
Мөн гоо сайхан арьс арчилгааны олон үйлчилгээг үзүүлж байгаагаас онцлон бүсгүй таньд танилцуулахад: Жилийн дөрвөн улиралд хүний арьс чийгээр дутдаг. Чийг дутагдах нь арьс өнгөө алдаж, хуурайшиж, тослогдох, батга гарах зэрэг өөрчлөлтүүдийн үндэс юм. Бүсгүйчүүд та бүхэндээ хүчилтөрөгчийн аппаратаар арьсанд чийгшил өгч, алдагдсан хүчилтөрөгчийг нөхөж өгнө. Цусны эргэлт сайжруулах бүтэн биений массаж болон булчин сулруулах массаж хийж байна лээ.
Бүсгүйчүүдээ, “BS”-salon хамт олонтой 88013123 утсаар холбогдоорой. Монголжингоогоос мэдээлэл авсан гэдгээ хэлэхээ ч мартуузай !!
Анир
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
