solongonews
Хоёр эргийн эдийн засаг худалдааны 27 дахь яармаг болж өнгөрлөө
2025-05-19 18:20
Хоёр эргийн эдийн засаг худалдааны 27 дахь яармаг 05-р сарын 18-ны өдөр Фүжяний мужийн Фүжөү хотын хоолойн олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд нээгдэв

        Хоёр эргийн эдийн засаг худалдааны 27 дахь яармаг 05-р сарын 18-ны өдөр Фүжяний мужийн Фүжөү хотын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд нээгдэв. Уулзалтад Тайваний аж үйлдвэр, худалдааны 60 гаруй бүлгэм, Бүх Хятадын Тайваний аж ахуйн нэгжийн холбоо, эх газрын Тайваний 30 гаруй нийгэмлэгийн 1000 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Нээлтийн ёслолын үеэр Тайваний хөрөнгө оруулалттай 10 төсөлд гарын үсэг зурж, гэрээ тохиролцсон нийт хэмжээ нь 8.27 тэрбум юаньд хүрчээ.

        Уг яармаг  нь "Хоёр эргийн интеграцчлалыг гүнзгийрүүлж, хамтын  гэр орныг байгуулах нь" уриан дор болж, "4+2+N" загварыг баталж, дөрвөн томоохон үйл ажиллагаа, хоёр дагалдах сэдвийг сурталчлах платформ, хоёр эргийн эдийн засаг, худалдааны солилцооны өндөр стандартын цуврал арга хэмжээ, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих платформ зэргийг сайтар төлөвлөжээ.

        Уг яармагийн үеэр Фүжянь мужийн Тайваний  хөдөө аж ахуйн 14 томоохон цэцэрлэгт хүрээлэн анх удаа Фүжянь, Тайваний хөдөө аж ахуйн салбарын солилцоо хамтын ажиллагааны үр өгөөжтэй үр дүн харуулж, Тайваний залуучууд, тариачдыг хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд оролцохыг уриалав. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Хоёр эргийн эдийн засаг худалдааны яармаг бүх талын, өргөн цар хүрээтэй, олон түвшний нээлттэй хамтын ажиллагааны индэр байгуулжээ. Энэ нь Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг гүнзгийрүүлэн, бодитойгоор нягтруулсаар ирсэн юм. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://tw.people.com.cn/n1/2025/0519/c14657-40482310.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл