solongonews
С.Амина: 14 хоногт 10 кг жин хасч чадлаа
2015-12-28 18:21
Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн бүр таргалдаг. Гэвч энэ таргалалтыг амьдралын зөв хэвшлээр ялан дийлж болдгийн бодит жишээг харуулсан нэгэн ээжтэй ярилцлаа. Түүнийг С.Амина гэдэг.
Би 18.00 цагаас хойш ер нь хоолоо хассан. Ус их уудаг болсон. Одоо орой хоол идвэл ходоод өвдөж гэдэс дүүрэнгэтдэг болчихсон. Ундаа бас уухаар гэдэс өвддөг. Ер нь чихэрлэг зүйл муу юм шиг санагддаг болсон. Гэхдээ хааяа тэсэхгүй идчихдэг л юм. 
 
-Та хэдхэн хоногийн дотор турж чадсан гэсэн. Энэ нууцаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Би анх жирэмсэн болохоосоо өмнө 50 кг байсан юм. Дараа нь жирэмслээд төрсний дараа 75 кг болтлоо нэмсэн. Хүү маань 4.1 кг гарсан. Эмнэлгээс гараад гэртээ очоод жингээ үзтэл 68 кг болсон байсан. Хүүгээ овоо болгоод хичээлдээ явсан л даа. Хүүгээ хөхүүлээд хичээлдээ явсан ч олигтой жин хасч чадахгүй байсан. Харин өнгөрсөн наймдугаар сараас фитнесст явах санаатай бүртгүүлсэн ч залхуураад бараг яваагүй. 
 
-Тэгээд яаж турж чадсан юм бэ?
-Сүүлийн 14 хоногт нь л явж эхэлсэн. Гэр маань зуун айлд байдаг. Тэгээд "Хүннү" паласт байдаг "Голден Жим"-д явж эхэлсэн. Өглөө 08.00 цагт гэрээсээ гараад алхаж очоод 90 минут гүйлтийн зам дээр явж биеэ халаадаг байсан. Дараа нь дасгалаа хийдэг байлаа. Тэгээд ч тэнд гэртээ хийх боломжтой дасгалуудыг заадаг байсан л даа. Тиймээс гэртээ нэг өнжөөд фитнессдээ явдаг байсан юм. Ингээд фитнесст 14 хоног явсны дараа анх 65 кг байсан жин маань 53 кг болтлоо буурсан байсан. Гэхдээ булчин суусан юм байлгүй, 56 кг болж хэлбэлзэж эхэлсэн л дээ. 
 
 
 
 
-Одоо та хэдэн кг жинтэй байгаа вэ?
-Одоо бол яг 54 кг жинтэй байгаа. 
 
Би ихэвчлэн хайчин суулт хийдэг байсан. Гэрийн нөхцөлд бол энэ дасгалыг 15 удаа хийгээд амардаг байлаа. Харин фитнесст бол 40 хийж байж амардаг байлаа. Би өмнө нь гуяараа маш тарган байсан. Бүр 32 размерын өмд өмсдөг байсан бол одоо 27 размерийнхыг өмсч байгаа. 
 
-Ингэж эрчимтэй жингээ хасахад ямар дасгал хөдөлгөөн нөлөөлсөн юм бол?
-Би ихэвчлэн хайчин суулт хийдэг байсан. Гэрийн нөхцөлд бол энэ дасгалыг 15 удаа хийгээд амардаг байлаа. Харин фитнесст бол 40 хийж байж амардаг байлаа. Би өмнө нь гуяараа маш тарган байсан. Бүр 32 размерын өмд өмсдөг байсан бол одоо 27 размерийнхыг өмсч байгаа. 
 
-Гуяараа таргалах шалтгаан нь юу байдаг юм бол. Энэ талаар судалж үзсэн үү?
-Би шоколад, чихэрлэг юм идэх их дуртай байсан л даа. Тэр нь гуяараа таргалахад нөлөөлдөг гэж сонссон. Тиймээс би чихэрлэг зүйлээ хасч, цагаан будааг гурвалжин будаатай хольж хооллодог болсон. Одоо ч гэсэн шоколад их идвэл гуяараа таргалчих гээд байдаг юм. 
 
-Тэгвэл та ямар хоолны дэглэм барьж байна?
-Би 18.00 цагаас хойш ер нь хоолоо хассан. Ус их уудаг болсон. Одоо орой хоол идвэл ходоод өвдөж гэдэс дүүрэнгэтдэг болчихсон. Ундаа бас уухаар гэдэс өвддөг. Ер нь чихэрлэг зүйл муу юм шиг санагддаг болсон. Гэхдээ хааяа тэсэхгүй идчихдэг л юм. 
 
-Тэгэхээр фитнесст яваад хоолоо зохицуулснаар 14 хоногт 10-аад кг турсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Жин нэлээд хэлбэлзсэн болохоор би 10кг л турсан гэж боддог. Ер нь турахад 80 хувь нь хоол, 20 хувь нь хөдөлгөөн байдаг гэж дуулсан. 
 
-Тэгвэл өдөр тутмынхаа хооллолтын талаар манай уншигчдад илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Өглөө босоод нэг өндөгтэй талх жаахан цайтай уугаал өдөр нь гэртээ ирж хүссэн хоол хийгээд идчихдэг байсан. Өдөр нь 18.00 цагаас өмнө хоол хийж иддэг. Ер нь үхрийн махтай хоол ихэвчлэн иддэг. Бас тараг уудаг байсан. Тараг уухаар маргааш нь 2-3 удаа хүндээр бие засчихдаг. Би өмнө нь өтгөн хатдаг, долоо хоногт ганц л удаа хүндээр бие засдаг байсан бол зөв хооллоод ирэхээр бие цаанаасаа цэвэрлэгдээд ирдэг юм байна. 
 
-Турахаар хичээж байгаа уншигч бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Хамгийн гол нь тэвчээр юм байна лээ. Шантарч болохгүй шүү. Тэвчээртэй байгаарай гэж хэлье. Ээжүүд бол хамгийн хүчтэй хүмүүс шүү дээ, тиймээс зорилгодоо хүрээрэй. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл