solongonews
Автобусанд /Өгүүллэг/
2015-12-28 18:21
Арай хийн таталцаж, түлхэлцсээр байгаад орж ирээд суулаа. Зарим өдөр аз тохиовол надад суудал олддог байв, харин өнөөдөр битүү хүнтнй байсан учир юун суух мантай, бараг худалч хүнд хөдлөх зайгүй байв.
 
Энгийн л нэгэн баасан гарагын орой би хичээлээ тараад замаа даган зөөлөн алхаж байлаа. Сургуулийн өргөтгөл ашиглалтанд ороогүй тул анги хүрэлцэхгүй байгаа гээд сүүлийн хэдэн цаг нь орой орно тэгээд гэгээ тасараад харанхуй болсоны дараа хичээл тарна. 9 сарын сүүлд уул нь их дулаахан байдагсан, харин энэ жил их эрт сэрүүн орж байх чинь... хэмээн дотроо бодохын зэрэгцээ нөгөө л танил үнэр, хамар хоолой хорсгоод л ёстой л хүйтэрж байгаагийн шинждээ. Замдаа их л юм бодлоо, харин нэг л мэдэхэд автобусны буудал дээр хүрж ирсэн байлаа, их бодолд автсандаа ч тэрүү аль хэдийнээ энд ирээд зогсчихсоноо ч мэдээгүй байжээ. 
 
Орой болгон л “Дэнжийн 1000-Улиастай” чиглэлтэй автобусанд сууж гэрийн зүг мордоно. Гэхдээ энэ нь бараг өдөр болгон суудаг жирийн л нэг автобус ч гэсэн надад бол шинэхэн адал явдал байдаг байлаа. Автобусанд суух болгонд нэг хөгжилтэй эсвэл сэтгэл өвтгөсөн зүйл хардаг байв харин өнөөдөр би юу харах бол гэж бодохоор яарах шиг. 
 
Бараг 10-н минут хүлээсний эцэст хүлээсэн автобус маань ирлээ, өнөөх шинэхэн гарсан ягаан визагаа цүнхнээсээ гаргаж ирээд бэлдээд барьчихлаа, тэгэхгүй бол кондукторууд бэлдээд барьчихгүй яасан юм гэж хааяа их загнана.
 
Автобусны буудал дээр байсан ихэнхи хүмүүс тэр автобусыг хүлээж байсан бололтой бүгд л чихэж гарлаа. Арай хийн таталцаж, түлхэлцсээр байгаад орж ирээд суулаа. Зарим өдөр аз тохиовол надад суудал олддог байв, харин өнөөдөр битүү хүнтнй байсан учир юун суух мантай, бараг худалч хүнд хөдлөх зайгүй байв. 
 
Гурван буудлын дараа гэхэд автобус арай л суларч эхэллээ, Кино үйлдвэрийн автобусны буудлаас суусан нэгэн согтуу эр хаалганы дэргэд нилээн удаан унтанга байдалтай зогсож байснаа гэнэт сэрэвүү гэмээр хажуугийн суудал дээр байсан нэг эмэгтэйн өвөр дээр суух шахам налж орхив, нөгөө эмэгтэй эхэндээ их л тэвчээр гарган суусаар байсан ч сүүлдээ тэсгэл алдаг босоод явчихав гэтэл нөгөө согтуу эр чинь их л ёжлон инээж байснаа “Ашгүй босоосой гэж бодож байсан юм” гэдэг байгаа. Би тэр үйл явдалыг хараад хамаг анхаарал сарничихсан байв, гэтэл цүнхнээс нэг юм зуураад байх шиг санагдаад баруун гар талруугаа хартал нэг залуу зогсож байна.
 
Би ч автобусанд их юмаа алдаж байсан болохоор шууд л цүнхээ угз татан аваад өвөртөө тас тэвэрж орхилоо. Харин тэр залуу надруу их л гайхсан маягаар харж байснаа холдлоо, харин би тэр үедээ юм бодоогүй ч дараа нь өөрөөсөө их ичсэн юм. Зүгээр л, автобус гэнэт зогсход нь санаандгүй цүнхнээс зуурсаныг нь би юм хулгайлах гэж байна гэж бодоод цүнхээ юу юугүй суга татаад авчихдаг.
 
Ингэж бодож амжаагүй байтал нөгөө согтуу эр чинь хашигчиж гарлаа, намайг Энэрэл гэдэг гээд л, тэгж байснаа сууж байсан сандал дээрээсээ босож нэгэн эмээд сандал тавьж өглөө, хэдий согтуу хөлчүү яваа, ухаан санаагаа хаа нэгтээ гээчихсэн яваа ч гэсэн хүн чанараа гээгээгүй юмаа даа гэх бодол толгойд орж ирлээ. Өнөөх согтуу эр чинь миний хажууд ирж зогссоноо, халааснаасаа иштэй чихэр  гаргаж ирээд амандаа хийгээд хүлхэж гарлаа... хэл ам нь ойлгогдхгүй, тэгсэнээ амандаа чихэр үмхчихсэн яг л жаахан хүүхэд шиг...
 
Автобусны кондуктр нөгөө согтуу эрээс мөнгөө нэхлээ, Тэр халаасаа ухаж ухаж хэдэн ширхэг цаас гаргаж ирсэнээ өөртөө итгэхгүй байгаа бололтой буцааж хийгээд дахин тэр халаасаа ухахад дахиад л нөгөө цааснууд нь гарж ирж байлаа. Тэр үйлдлээ бараг тав зургаан удаа давтсан байхаа. Тэр үед надад яг л ид шидэнд итгэдэг жаахан хүү шиг санагдсан.Цагаан цааснуудыг халаасандаа хийгээд буцаж гаргаж ирэхэд мөнгө болчих юм шиг л ...
 
Тэгж байснаа гэнэт би Энэрэл байна, Би Энэрэл гээд л байн байн давтаж эхлэв, эхэндээ зүгээр байсан ч сүүлдээ чихэнд их чийртээ санагдлаа. Согтуу эрийн хажууд байсан нэгэн настай эмэгтэй их л тухгүй зогсож байгаа харагдана. Гэтэл нөгөө согтуу эр “Би 7-н жил шоронд суусан” гэж хэлэхэд нөгөө эмэгтэйгийн царай эвэртэй туулай харсан юм шиг л болж хувирлаа. 
 
Иймэрхүү үйл явдал болж өнгөрөх төдийд л миний буух ёстой газар ирчихлээ, харин нөгөө согтуу эр настай эмэгтэй хоёр айсан айлгасан хоёр юм үлдсэн юмдаа. Хүн уухаараа нэг бол араатан эсвэл нялх хүүхэд болж хувирах юмаа... Айдаа архиа гэдэг ууснаа хордуулж, хажуудахыг нь айлгадаг муухай зүйл шүү.
 
Аз жаргал гэдэг гайхалтай зүйлийг А гэхийн завдалгүй л булаагаад одчихдог, нэг өглөө би одоо дахиж уухгүй ээ гээд сэрэхэд чинь хайртай хүмүүс чинь хажууд чинь байхгүй байх вий, чамаас үргэсэн байх вийдээ. Асуудлыг шийдэгч, гунигийг үргээгч, жаргал авчирагч гэж бодон шүтээнээрээ тавин донтох хар ус, одоо чи архийг залгиж байгаа ч архи чиний амьдралыг залгидаг юмдаа...
Ингэж бодсоор би гэрийн зүг алхаллаа...
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл