
“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийнхан 04-р сарын 22-нд ӨМӨЗО-ны Урлагийн театрт хүрэв. ӨМӨЗО-ны Урлагийн театраас Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийнханд тазанд тоглохоор бэлдэж байгаа тоглолтуудаа сонирхууллаа.

ӨМӨЗО-ны Урлагийн театрт дуу бүжгийн чуулга, Монгол драмын чуулга, үндэсний язгуур урлагийн чуулга, хоёр хүний дуурийн чуулга, циркийн чуулга, үндэсний найрал хөгжмийн чуулаг, Найрал дууны чуулаг зэрэг 11 урлагийн чуулаг багтаж, мөн уран бүтээл судлалын төв, сурталчилгаа солилцооны төв зэрэг хэсгүүдээр бүрэлджээ.

ӨМӨЗО-ны Урлагийн театр нь Өвөр Монголын Улаантеатр тайзны урлагийн хязгаарт хариуцалгат компанийн концертын танхим, Улаантеатр их театр, Үлгэр урлагийн ордон зэрэг гурван театртай.

"Тал нутагт мөнхийн наран мандлаа" зэрэг тал нутгийн сонгодог дуунууд, "Ордос бүжиг" зэрэг тал нутгийн сонгодог бүжиг, бүжгийн драм "Нуганзаяа", Хөгжимгүй найрал дуу "Үзэсгэлэнт сайхан миний нутаг", адуун соёлын панорам тоглолт "Буурал түүхийн хүлгийн магтаал", "Улсын хүүхдүүд" драм, Бээжингийн дуурь "Тал нутгийн ээж" зэрэг шилдэг тоглолтуудыг бүтээж, Дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутагт 10,000 гаруй удаа тогложээ.



