solongonews
Ханш нээх амралтын үеэр өдрийн дундаж зорчигчдын тоо 40 саяас давах төлөвтэй байна
2025-04-03 11:43
Ханш нээх амралтын үеэр өдрийн дундаж зорчигчдын тоо 40 саяас давах төлөвтэй байна.

Сэтгүүлч Хятадын төмөр замын корпорацаас мэдээлснээр, өнөөдөр буюу 04-р сарын 03-нд ханш нээх өдрийн гурав хоногийн амралтаар зорчигч тээврийн ажил албан ёсоор эхэлж байна.Ханшны амралтаар галт тэргэний тасалбар нь 03-р сарын 21-нээс худалдаанд гарч,04-р сарын 02-ны өдрийн 20:00 цаг хүртэлх байдлаар нийт 43 сая тасалбар урьдчилан борлуулагдсан байна гэжээ.

Тасалбарын борлуулагдсан байдлаас үзэхэд, Бээжин, Гуанжөү, Шанхай, Чэньдү, Ханжөү, Үхань, Шэньжэнь, Наньжин, Жэнжөү, Ши-Ань зэрэг хотыг зорих жуулчид олон байна.

Ханшны амралтаар аялал жуулчлалын зах зээлд богино зайн аялал нь хүмүүсийн түгээмэл сонголт болжээ.Баярын үеэр оршин суугчдын аялах хүсэл 74 хувьд хүрч, цэцэг сонирхох, ууланд авирах, явган аялал хийх,тахил өргөх, ардын зан үйлийг биечлэн мэдрэх зэрэг уламжлалт соёлын зан заншил, туршлагыг сонирхох чиг хандлага нэмэгдэж,өдөр бүрийн аялагчдын тоо 40 сая давах төлөвтэй байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл