solongonews
Онлайн жижиглэнгийн борлуулалт эхний улиралд 5.7 хувиар өсчээ
2025-04-23 10:01
Онлайн жижиглэнгийн борлуулалт эхний улиралд 5.7 хувиар өсчээ

 

Эхний улиралд Хятадын онлайн жижиглэнгийн худалдааны борлуулалт 3.6 триллион юань давсан ба үүнээс бодит барааны онлайн худалдааны борлуулалт 5.7 хувиар өсч, бараг 3 триллион юань байлаа. Хятадын электрон худалдаа эрчимтэй хөгжиж, онлайн болон оффлайн системүүдийг нэгтгэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалыг холбох, дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг холбох, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд дотоодын борлуулалтыг өргөжүүлэхэд туслах, дэлхий дахины электрон худалдааны зах зээлийг хамтдаа эдлэх давуу талыг бүрэн дүүрэн ашиглан хөгжиж байгааг Худалдааны яамнаас мэдээллээ.

Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд дотоод болон гадаад худалдааны интеграцийг хурдасгахын тулд хамтран ажиллах болно. 10 гаруй электрон худалдааны платформ шууд захиалга худалдан авах, гадаад худалдааны бүс, гүйлгээг дэмжих зэрэг 8 арга хэмжээгээр дамжуулан мянга мянган өрхүүдэд гадаад худалдааны чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл