Намрын эхэн сард Өвөр Монголын Хөх хотын цэвэр цэмцгэр том жижиг гудамжаар алхахад эмх цэгцтэй замын орчин, шинэ засагдсан хуучин орон сууц, хотын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэн нь зураг шиг тодорно.
"Соёлтой" хот байгуулна
Сүүлийн жилүүдэд Хөх хот нь нэгдүгээр зэрэглэлийн байр суурь, боловсронгуй хот, боловсронгуй менежментийн үзэл баримтлалыг баримталж, хүмүүсийн ашиг орлого, амьдралын аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг анхаарч, хот суурин газрын соёл иргэншлийн ерөнхий түвшинг системтэй, цогцоор дээшлүүлж, "Үзэсгэлэнт Хөх хот тал нутгийн хот"-ын өндөр чанартай хөгжлийг тууштай ахиулсан банйа.
Хөххотын Сайхан дүүрэг оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахын тулд 2024 онд Хэ Шинюань хотхоны хуучин орон сууцыг сэргээн засварлж, оршин суугчдын соёл, зугаа цэнгэлийн амьдралыг дээшлүүлж "ахмад настан, залуучуудад үйлчлэх"-ийг засварын ажлын гол зорилго болгон, хуучин орон сууцын шинэ эрч хүчийг идэвхжүүлэхийн тулд оршин суугчдын хэлэлцүүлгийн коридорыг байгуулж, Хэ Шинюань хотхоныг цоо шинэ дүр төрхтэй болголоо.
Хотхоны засварын ажилд нийт 70.03 сая юанийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан бөгөөд "суурь-сайжруулалт-дээшлүүлэлт" зэрэг гурван талаас ихээхэн хүчин чармайлт гарган, оршин суугчдын засварын талаарх 36 саналыг хүлээн авч, үзэл суртлын зөвшилцлийг үр дүнтэй бий болгосноор хотхоны засварын ажил нь өнгөрсөнд "Төр засгаас ажлыг биелүүлж иргэд харж сууж байсан" идэвхгүй байдлаас " Төр засаг ба иргэд хамтараа биелүүлэх" эв нэгдэлтэй байдалд орж, "хөршдөө эелдэг, хөршүүдтэйгээ хамтдаа" гэх уриан доор соёлтой хотхон болж өөрчлөгдсөн гэж Сайхан дүүргийн Рэньминь замын гудамжны Фүшин нийгэмлэгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ван И-жи хэлж байлаа. Тэрээр бас, шинэчлэгдсэн Хэшин цэцэрлэгт хүрээлэн, гудамжны төвийн цэцэрлэгт хүрээлэн нь зөвхөн хүмүүсийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэх, өндөр чанартай амьдралыг бий болгох гол арга хэмжээ төдийгүй, мөн хотыг шинэчлэх, өндөр чанартай хөгжлийг дэмжих хүчтэй арга хэмжээ болсон юм.
2023 онд Хөххот 51085 оршин суугчийг хамарсан 309 хуучин орон сууцыг засварлаж дуусгаж, иргэдийн тулгамдсан, хүнд хэцүү, түгшүүртэй асуудлыг шийдэж, "байр солих"-оос "амьдралыг өөрчлөх"-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, оршин суугчдын амьдралын чанарыг үр дүнтэй сайжруулсан банйа.
2024 онд Хөххот 44,810 оршин суугчийг хамарсан 229 хуучин орон сууцыг шинэчлэхээр төлөвлөж, одоод 146 хотхоны засварын ажил дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн менежментийн хамрах хүрээг тасралтгүй өргөжүүлэх, бодитой ажлуудыг хийх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний компаниуд болон бусад холбогдох ажлуудыг нэвтрүүлсэн байна.
Энэ жилээс эхлэн Хөххотод дээд хэмжээний хяналт тавиж, хотын чиг үүргийн чанарыг сайжруулахад анхаарч Далан хар уулын гүехэн уулархаг газар, Да Хэйхэ ба Шяо Хэйхэ голын экологийн бүслүүр, хотын авто замын ногоон коридорын систем, цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн системд тулгуурлан, хүмүүст тохиромжтой, ашигтай "15 минутын амьдралын тойрог" -ыг тасралтгүй сайжруулсан юм.
"Да Хейхэ голын цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль улам үзэсгэлэнтэй болж байна. Бид голын хөвөгөөр зугатай явхаар цэцэг сонирхрж, цэцэг үнэрлэж явдаг гэж унадаг дугуйтай явж байсан ноён Жөү хэлж байлаа.
Орон нутгийн ёс заншил, соёл иргэншил нь тосгоныг улам "сайхан" болгоно
Хөдөө орон нутгийн үзэмжийг бахархаж, "Улаан гүйлсний өвийн тосгон"-ын түүхэн нөхцөл байдлыг мэдэрдэг бол хөдөөгийн фермийн байшинд орхоор жинхэнэ фермийн хоолыг амталж Хөххотын тосгоны зэгаа цэнгэлийг мэдрэх болно. 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар болох Гүйлсэн цэцгийн хөндийд хүрч цэцэг сонирхон, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалан, үдшийн сэвшээ салхинд шорлог шарж суух нь жаргалтай юм. Намрын эхэн сарын Хөххотын Хотон дүүргийн Зүүн Устуу тосгон үзэсгэлэнтэй, тохилог сайхан байлаа. Тосгоны хавиар олон иргэд, жуулчид тарж бужигнаж, салют буудаж, инээд хөөрөөр дүүрэн байв.
Сүүлийн жилүүдэд Устуу тосгон нь ойн жимсний нөөц, том гүйлсний брэндэд түшиглэн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ замд орж, аж үйлдвэрийн хөгжил тосгоны оршин суугчдад орлогоо нэмэгдүүлэхэд ихэхэн туслав. "Чяньхэ цэцэрлэгт хүрээлэнг ажиллуулснаар би орлогоо нэмэгдүүлэх мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, тосгоны оршин суугчдыг ажлын байраар хангаж, тосгоны сэргэн мандалтад хувь нэмрээ оруулсан" гэж тосгоны иргэн Жан Хункүй баяртайгаар хэлж байлаа.
"Хөдөөгийн сэргэн мандалт нь зөвхөн тариаланчдад сайхан байшинд амьдрах, сайн машин жолоодох боломжийг олгох явдал биш. Тэд баяжсан хойноо хөдөө тосгоны ёс заншил, соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дагаж ард түмний оюун санаа, соёлын хэрэгцээг хангах ёстой. Бид Хятадын сайн сайхан уламжлалт соёлыг өдөр тутмын амьдралд шингээж сурталчлахын тулд олон төрлийн соёл урлаг, спортын үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна" гэж Устуу тосгоны намын хорооны сурталчлах хорооны гишүүн Ван Жыфэн хэлэв.
Хөххот нь хуучин ёс заншлаа өөрчлөх ажлыг гүнзгийрүүлж, нийт 30 жишээ үзүүлэх тосгон байгуулсны нэг нь Зүүн Устуу тосгон болно. Тосгон бүр үрэлгэн хуримыг эсэргүүцэх, өндөр үнээр сүй тавих бэлгийг эсэргүүцэх сэдвийн хүрээнд 1000 гаруй шинэ эриний соёл иргэншсэн зан үйл, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, олон түмний соёлын амьдралыг ихээхэн баяжуулсан юм.
Одоод Хөх хотын тосгон бүр шинэ соёл иргэншлийн замаар замнаж, Хөххоттой холбоотой Хотын "ёс заншлыг өөрчлөх" байнгын хүчин чармайлттай, хөдөөгийн соёл иргэншлийн шинэ даруу байдлыг бий болгохын тулд хот, хөдөөгийн оюун санааны соёл иргэншлийн цогц хөгжлийг ахиулж байна.
Соёлын эрх мэдэл нь хотын "соёл иргэншсэн хэв маяг"-ыг бий болгоно
Сүүлийн жилүүдэд Хөх хот нь биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг ахиулж, биет бус соёлын өвийн туршлагыг хөгжүүлэх ба соёл иргэншсэн хот байгуулах ажилд шинэ соёлын эрч хүчийг шингээсэн юм. 2024 оны хаврын баяр, дэнлүүний баяраар Хөххот нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн, нийгмийн галын сүмийн үзэсгэлэн худалдаа, соёл урлаг зэрэг олон төрлийн хошуу, дүүрэгт биет бус соёлын өвтэй холбоотой 50 гаруй арга хэмжээг зохион байгуулж, соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.Хаврын баяраар Хөх хот нийт 4 сая 782 мянган жуулчин хүлээн авч, дотоодын аялал жуулчлалын нийт орлого 4 тэрбум 363 сая юаньд хүрсэн байна. Дэнлүүний баяраар Хөххот дотоодын нийт 455 мянга 400 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 319 сая юаньд хүрч, хүлээн авсан жуулчдын тоогоор Өвөр Монголд нэгдүгээрт жагссан байна.
2023 онд Хөххот ӨМӨЗО-ны Умард хилийн соёлын брэнд бүтээн байгуулалтад манлайлан оролцож, Умард хил нутгийн онцлогтой музей, уран баримал, урлаг, орчин үеийн соёл иргэншлийн хот байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гаргав. Үүний зэрэгцээ Хөххот утга зохиол, урлагийн гүнзгийрүүлсэн бүтээлийн төсөл хэрэгжүүлж, шинэ жилийн баярын концерт зэрэг үйл ажиллагаа түгээмэл болж, Хөххотын нэр хүнд өндөр төвшинд хүрсэн байна. Хөххот нь үндэсний соёл, аялал жуулчлалын хэрэглээний загвар хотыг амжилттай байгуулж, 2023 онд Үндэсний жилийн хэрэглээний халуун хотоор шалгаржээ.
2023 онд Хөххот олон улсын уран баримлын ордон, баримлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, олон улсын уран баримлын анхны үзэсгэлэнг зохион байгуулж, олон улсын хэтийн төлөвтэй шинэ соёлын дурсгалт газрыг бий болгов. Музейн чанар, шинэчлэлийг дэмжих зорилгоор Хөххотын музей нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музейгээр амжилттай шалгарч, Олон улсын музейн холбоонд элсэгджээ. 2024 оны 8-р сард Хөххотод 10 дахь удаагийн Хятадын музей, холбогдох бүтээгдэхүүн, технологийн экспо болж, дөрвөн өдрийн дотор 350 мянга гаруй хүн хүлээн авсан нь 20 жилийн хугацаанд хамгийн олон музей, холбогдох компани, зочдод оролцсонороо онцлогдсон байна. Энэ хугацаанд Хөххот 2 сая 379 мянган дотоодын жуулчин хүлээн авч, дотоодын жуулчдын нийт зардал 4 тэрбум 898 сая юаньд хүрчээ. Дотоод, гадаадын музейн салбарын тэргүүний арга хэмжээ, соёл, музейн салбарын шинэ технологи, шинэ санаа, шинэ ололт амжилтыг дэлгэн харуулах цонх болсны хувьд энэхүү экспо нь музейн салбарыг байгуулахаар зорьж буй Хөххоттой "хоёр талын яаралттай ажиллагаа” өрнүүлсэн байлаа.
Хөххотод олон нийтийн оюун санааны соёл иргэншлийг бий болгох үйл ажиллагаа гүнзгийрснээр байж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх үйл ажиллагаа гудамж, цэцэрлэгт хүрээлэн, талбай болон бусад газруудад хаа сайгүй харагдах болсон юм. Мөн брэндийн төрөл бүрийн арга хэмжээнүүд жилийн турш үргэлжилж, иргэдийн сэтгэл санааг баяжуулж, амьдралын нэн сайхан өнгө төрхийг бий болгосон байна.
