solongonews
Холливудын одод жирэмслэлтийн тухай ингэж ярьж байна
2015-12-28 18:21
“Хэвлий дотор чинь нэгэн шинэ амь өдрөөс өдөрт өсөн томорч буйг мэдэрч, түүнийг эрүүл саруул тээж төрүүлнэ гэдэг энэ ертөнц дээрх хамгийн хүчирхэг бүтээл юм. Үүнээс өөр том бэлэг гэж үгүй билээ” хэмээн 2012 оны нэгдүгээр сарын 7-нд Блю Айви охиноо төрүүлсэн Беонсе хэлжээ. 
“Жирэмсэн эмэгтэйгээс гэрэл цацардаг гэж хүмүүс үргэлж хэлдэг. Харин миний хувьд төрөх үхэх хоёр адилхан. Миний бодлоор хүмүүс жирэмсэн эмэгтэйчүүд ийм хүнд давааг давдаг гэдгийг мэддэг учраас тэднээс гэрэл цацардаг тухай хэлдэг гэж боддог” хэмээн нэг ойтой охин, саяхан төрсөн бяцхан хүүгээ энгэртээ тэвэрсэн Жессика Симпсон хэлжээ. 
 
 “Жирэмсний өдөр тутамд хүмүүс бидний хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч л байгаа. Даанч бүсгүйчүүд өөрийгөө амаржих хүртлээ хэчнээн үзэсгэлэн төгс болон хувирснаа анзаарахгүй байх нь элбэг шүү дээ” гэж 2011 оны зургадугаар сарын 2-нд Уиллоу Сэйж охиноо төрүүлсэн дуучин Пинк хэлжээ. 
“Жирэмсэн болсон өдрөөсөө эхлээд л би хүүхдэд хэчнээн хайртайгаа, тэд хэчнээн гайхамшигтайг мэдэрсэн. Би итгэж ч чадахгүй байсан. Үнэхээр тэр сэтгэгдлийг илэрхийлэхэд ямар ч үг багадмаар юм шиг санагддаг” гэж Эппл Блит, Мосе Брюс хэмээх хоёр хүүхдийн эх болсон жүжигчин Гвинет Пелтроу хэлжээ. 
Та доорхи зурган дээр дараад манай грүппт нэгдээрэй
монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл