Хувцаслалтын зөвлөгөө: алим хэлбэртэй бие
2015-12-28 18:21
Хувцас бурхан Бие чөтгөр гэдэг. Өөрийн биеийн илүүдэл хэсгийг хувцасаар хэрхэн далдлахыг та мэдэх үү? “Хувцаслалтын зөвлөгөө” цуврал нийтлэлээр хэрхэн биеийн онцлогт тааруулан хувцаслах талаар багахан зөвлөгөөг танд хүргэе.
Эхний галбир бол АЛИМ юм. Энэ төрлийн галбиртай эмэгтэйчүүдийн мөр, бүсэлхий, тааз 3 нэгэн хэмд байдаг бөгөөд ихэнх нь галбираасаа санаа зовох нь их.
Таныг өөрчилж чадах зүйл бол мэдээж шүүгээн дэх хувцас тань юм. Өндөр, нуруулаг харагдахын тулд та босоо шугамтай хувцас сонгох нь зүйтэй. Мөн биеийг хэт барьсан хувцас огт зохихгүй.
Яг бэлхүүсээрээ хуваагдсан хувцас сонгох хэрэггүй.
Өмдний хувьд бариу биш, шулуун өмд зохино.
Гоёл чимэглэлээ сонгохгдоо урт хэлхээтэй том чулуу зохино.
Загварыг танилцуулая:
Таазнаас бага зэрэг доош урттай цамц, сарфан, пиджак, пальто.

Харандаа юмбка сайхан зохицно

Зуны даашинзнууд

Шулуун өмд

Босоо шугамтай хувцасууд

Урт хэлхээ зүүлт

Гадуурх хувцасны өнгө тод биш

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
