2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт болж байгаа ташрамд, 09-р сарын 03-ны өдөр Хөххотын гаалийн газраас 2024 оны эхний долоон сард Өвөр Монголын Африкийн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 3 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар өссөн мэдээг нийтэлсэн байна
Сэтгүүлч Хөххотын гаалийн газраас ойлгосноор: эхний долоон сард Өвөр Монголоос Африкийн орнуудад экспортолсон ган, механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ихээхэн нэмэгдсэн байна. Үүний дотор ган бүтээгдэхүүн экспортолсон нь 450 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 494.1 хувиар өссөн бол, механик болон цахилгааны бүтээгдэхүүний экспорт 330 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 170.5 хувиар өсөж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 240 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.4 хувиар нэмэгдсэн байна. Эдгээр бүтээгдхүүн Өвөр Монголын Африкийн орнуудад экспортлох нийт үнийн дүнгийн 49.3 хувийг эзэлсэн юм. Импортын хувьд, Өвөр Монгол эхний долоон сарын байдлаар Африкийн орнуудаас 420 сая юанийн металлын хүдэр ба ашигт малтмалын элс ба 420 сая юанийн боловсруулаагүй зэс, зэсийн материал импортолсон нь нийлээд Өвөр Монголын Африкийн орнуудаас мөн хугацаанд импортолсон нийт үнийн дүнгийн 87.1 хувийг бүрдүүлсэн байна.
Хятад-Европын галт тэрэг Эрэнхот боомтоос хөдөлж байна
Хятад улс болон Африкийн орнуудын хоорондын худалдаа ойртхоор Африк “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын чухал зангилаа бүс нутаг болсон юм. Өвөр Монгол орон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа, Хятад-Европыг холбосон төмөр замын Ойрхи Дорнодын гарц, Хятад улсыг хойд зүгт нээх чухал гүүрэн гарц болсны хувьд Африктай худалдааны харилцаа холбоо улам гүүнзгийрч, хамтран бүтээн байгуулах ба хамтдаа хуваалцах нь улам нягтарч байна.
ӨМӨЗО-ны холбогдох аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятад, Африкийн худалдаа улам ачаалалтай болж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд ашигтай үйлдвэрлэлийн хүчин чадлаа экспортолж, дэлхийн хэмжээнд гарах сайхан боломж болсон юм.
Бэйжүн группын Өвөр Монголын хойд орны хүнд даацын машин компанийн импорт экспортын бизнесийн хэлтсийн менежер Ван Юй:
- Сүүлийн жилүүдэд Африкийн зах зээлд экспортолж буй Хятад удсын уул уурхайн ачааны машинуудын эзлэх хувь нэмэгдсээр байна. Тус компани экспортлох стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, системийн хүрээнд дээд болон доод салбаруудын хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, сайн интеграцчлалын давуу талыг бий болгон, бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд одоогоор 67 улс болон бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортолж байна.
Манжуурын Шы Бали хотын гаалийн ажилтнууд экспортолж буй автомашинд хяналт тавьж байна
Хөххотын Гаалийн газрын холбогдох хүн дүн шинжилгээ хийснээр, Өвөр Монголын гангийн бүтээгдэхүүн зэрэг уламжлалт давуу талтай аж үйлдвэрийг тасралтгүй сайжруулснаар холбогдох бүтээгдэхүүнүүд Африкийн зах зээлд өрсөлдөх чадвартай болсон юм. Хятад-Африкийн найрамдал гар нийлэн шинэчлэгдэж, харилцан холболтын түвшин улам дээшилсээр байна. Цаашид Өвөр Монгол нөхцөл байдлаа ашиглан, Африк тивтэй худалдаагаа өргөтгөн, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний түвшинг тасралтгүй дээшлүүлж, Африкийн зах зээлд ашигтай бүтээгдэхүүний эзлэх хувийг нэгтгэн, Африкийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, худалдааны өсөлтийн шинэ цэгүүдийг судлан, худалдааг хөнгөвчлөхөд тус дөхөм үзүүлж, Өвөр Монгол болон Африкийн орнуудын хоёр талын худалдааг ахиулж, илүү чанартай, илүү тогтвортой хөгжлийн замд оруулах болно.
