Хүүхдээ харсан эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл хэзээ батлагдах вэ?
2015-12-28 18:21
Хүүхдээ хоёр нас хүртэл нь харсан эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилж буй талаар өнгөрсөн жилээс л яригдаж эхэлсэн.
Залуу гэр бүлүүдийн ихэнх нь хүүхэд гаргах уу, зээлээ төлөх үү гэсэн сонголттой нүүр тулж ихэнхдээ хоёр дахийг нь сонгож байна. Улмаар хүүхэд гаргахаа хойшлуулах, гаргасан ч хангалттай сайн асарч чадахгүй байх гээд олон бэрхшээл хүндрэл тулгардаг. Тиймээс энэ бэрхшээлийг шийдэхэд дээрх хуулийн төсөл ихээхэн нэмэртэй юм.
Энэ төсөл батлагдвал зөвхөн ээж нь гэлтгүй аавуудад ч энэ тэтгэмжийг олгох боломжтой гэж санаачлагчид нь үзсэн юм билээ. Хүүхдийн ээж өндөр цалинтай бол заавал ажлаа цалгардуулахгүй, харин аав нь хүүхдээ харах боломжийг олгох аж.
Энэ жил энэ хуулийн төслийг баталж хэрэгжүүлэх байх гэсэн хүлээлт ээж нарт байсан билээ. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хуулийн төсөл энэ онд багтаж батлагдахгүй бололтой. Учир нь энэ онд батлах хуулийн төслийн жагсаалтад дээрх төсөл багтаагүй юм байна.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
