solongonews
Хүүхдийнхээ харилцааны чадварыг ингэж хөгжүүлээрэй
2015-12-28 18:21
Харилцааны үүрэг нь үгэн болон үгэн бусаар бусадтай холбогдож санаа болон мэдрэмжээ хуваалцах чадвар юм. Ихэнх хүүхэд харилцсанаар мэдэх ёстой зүйлээ олж авч эсвэл тэр зүйлтэйгээ холбогдох ба хайртай томчуудтайгаа харилцаагаа хадгалахыг суралцдаг.
Хүүхэд төрснөөс хойш дуу хоолойгоор \уйлах, хашгирах\, нүүрний байдал \нүдээрээ харилцах, инээмсэглэх, ярвайх\ болон дохио зангаа\биеийн шилжилт зэргээр харилцаж байдаг. Насанд   хүрэгчид хүүхэд юу хэрэгтэй байгаа, юу хүсч байгаагаа хэлэхэд хариу үйлдэл үзүүлэх нь хүүхдийн харилцааны чадварыг үргэлжлүүлэн хөгжүүлж байдаг. 
Хүүхдийн харилцааны чадвар эхний цөөн хэдэн жил огцом хурдан өсдөг. 
 
- Дөнгөж төрсөн хүүхэд ээжийнхээ хөхийг үнэрлэдэг. Ээж нь “Чи өлссөн байгаа, эндээс хөхөөрэй” гэж шууд амьд харилцааг бий болгож буй хэрэг юм. Хүүхэд түүнд хайртай хэн нэг хүн түүний үйлдэлд хариу үйлдэл үзүүлж, харилцаж байгааг олж мэднэ. 
 
- Есөн сартайгаасаа эхлэн гарыг нь цэвэрлэвэл сандлаа тэр чигт нь хоол болгож эмх цэгцгүй болж эхлэдэг. Аав нь “Хөөе, чи надад бүхнийг хийж чадна гэж хэлээд байна уу? Би эд нарыг чамаас холдуулаад бид цэцэрлэгт хүрээлэн байгуулвал яаж байна” гэж хэлнэ. Хүүхэд эндээс өөрийгөө нөлөөтэй харилцагч гэдгээ мэднэ.
 
- Хорин найман сартайдаа цэцэрлэгт хүрээлэн дээр. Тэрээр зарим нэг зүйл рүү зааж өвөөдөө “Тэр, тэр, тэр” гэж хэлнэ. Өвөө “Алив, хөөрхөн минь. Ойлгосонгүй, дахиад хэлж болох уу?” гэнэ. Тэрээр үргэлжлүүлэн зааж, өөрийнхөө хэлснийг хэд дахин давтан хэлнэ. Эцэст нь өвөө “Өө, хэрэм. Би түүнийг модон дээр байхыг харлаа” гэж хэлнэ. Хүүхэд түүний хайртай нэгэн энд байгааг мэдэж өөрийг нь ойлгохын тулд хичээн харьцаж буйг ойлгоно. 
 
- Гурван настай хүүхэд цэцэрлэгээс сургууль хүртлэх замдаа ээжтэйгээ хуучилна. Тэр дуу болон хоолонд дуртай байсан ч баримлын шавар гарт хэрхэн мэдрэгдсэнд дургүй байгаагаа ээждээ хэлнэ. Ээж нь сонсоно, түүнээс асуулт асууна. Хүүхэд хайртай хүмүүстэй юмаа ярих нь чухал гэдгийг ойлгох бөгөөд энэ нь тэр бол маш сайн харилцагч гэсэн үг.
Доорх зарим аргуудаар хүүхдийнхээ харилцааны чадваруудыг дэмжээрэй:
 
- Хүүхдийнхээ хашгирах, харах, чимээ гаргахад хариулт өг. Гараас чинь тавьбал хөтөлж, үнсэж, “Юу хүсч байна” зэрэг энгийн үг хэрэглэ. Тэр хашгирна, дахиад л хашгирна. Чам руу ширтэх үед нүдний харцаа тогтоож түүнтэй ярилц. Эдгээр шууд болон нийцсэн хариултууд нь хүүхдэд түүний харилцаа нь чухал болон нөлөөтэй болохыг хэлнэ. Энэ нь хүүхдүүд өөрсдийн харилцааны чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд урам зориг болно.
 
- Хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонс. Хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд хариулах хугацаа өг. Нүднийхээ харааг түүний түвшинд тогтоо. Энэ нь чиний сонсохыг хүсч байгаа хариултыг тэр хэлэх нөхцлийг бий болгоно. “Чи өнөөдрийн цаг агаарыг юу гэж бодож байна?” “Бороо хаанаас ирдэг гэж чи бодож байна?” “Цэцэг ургахад бороо хэрхэн тусалдаг гэж бодож байна?” “Тэнгэр яагаад саарал байна” зэрэг нээлттэй асуулт тавь. Хүүхэдтэйгээ ярилцах нь тэр өөрийгөө сайн харилцагч гэж харахаас гадна харилцаагаа хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.
 
- Хүүхдийнхээ хэлний чадварыг нь нэмэгдэхэд тусла. Чи өлсгөлөн жаран хөлтийн оронд бол ямар хоол идэх вэ? Ямар төрлийн хоол? Надад юу идэхийг хүсч байгаагаа бүгдийг нь хэл.
 
- Хүүхэддээ аман бус харилцааг зааж өг. “Энэрэл ээ, чи Алимааг нүүрээ дарж байгааг харж байна уу? Тэр чамайг бөмбөг хүчтэй шидэхэд дургүй. Харин чи бөмбөгөө зөөлөн шидвэл тэр чамтай үргэлжлүүлэн тоглоно гэдгийг би мэдэж байна” гэх мэтээр. 
 
- Хүүхдийнхээ мэдрэмжийг мэдэж, хүндэтгэ. Хүүхэд шоолуулах, зэмлүүлэхийг хүсэхгүй байгаагаа маш тойруугаар илэрхийлдэг. Та хүүхдийн туршлагаас хуваалцаж, зарим зан үйлийг нь эсэргүүцэх хэрэгтэй. Жишээ нь: “Би чамайг ганцаараа унтахаас айж байгааг мэдэж байна. Хөгжим сонсохгүй байж чадах уу?” эсвэл “Би чамайг уурлаж байгааг мэдэж байна гэхдээ тоосго шидэж болохгүй оронд нь дэр нүд”
 
- Хүүхдийнхээ “мэдрэмж”-ийн үгийн санг хөгжүүлэхэд тусла. Туршлага болох үгсээр ханга. “Аав чинь чамайг аялалд авч яваагүй болохоор хүү минь чи гуниглаад байгааг ээж нь мэдэж байна” гэх мэт. Энэ нь сайн, муу болохыг зөвхөн өөртөө хадгал. Заримдаа эцэг эхчүүд хүүхдэд хурц мэдрэмж удаан хугацаанд үргэлжлэх вий гэдгээс айдаг. Гэвч ихэнхдээ эсрэгээрээ байдаг: хүүхдийн эдгээр мэдрэмж болон туршлага нь хадгалагдаж, тэд заримдаа амархан өөрчлөгддөг.
 
- Хамтдаа унш. Хүүхдийг чимээгүй тайван орчинд номтой хамт байлга. Арай том хүүхдээ номын хуудас эргүүлээд юу харсныг нь заалгаж, урамшуул. Түүнээс зохиолын баатрын мэдрэмж болон цаашид зохиолд юу тохиолдохыг хамтдаа сонирх. Хүүхэд өөрөө ном сонгохыг зөвшөөр. Түүний сонгосон номыг маш ихээр сонирхож, анхааралтай, хамтдаа байхдаа маш хөгжилтэй бай. Хүүхэдтэйгээ хамтдаа уншиж уран зохиол болон хэлний чадварыг голчлон заа. Эндээс тэр сонирхол болон сонголтын үнэ цэнийг мэдэж, чи түүнд хайртай учраас ойр байхдаа хөгжилтэй байгааг ойлгоно. Их уншихаар дамжуулан маш их зүйл хуримтлуулдагийг мэдэж авна.
 
- Амьдралын хэмнэлээрээ дамжуулан юу хийснээ ярьж өг. Энэ нь хүүхдэд үйл явц болон үйл хөдлөлтэй холбоотой тусламж юм. “Би аяга угааж байна. Шаргал аягыг савандаад халуун усанд хийж байна” Хүүхдээ асрахын тухайд юу хийж байгаагаа ярь. “Бид халуун усны ванн руу орж байна. Чиний гар, хөл болон гэдэс ороод нойтон болно. Муужгай ч бас ваннд орж байна.” Хамт тоглож ярилц. “Чи хүүхэлдэйнийхээ үсийг угааж  байна. Энэ бол түүний урт үс. Энд орооцолдсон байна уу?” Хүүхэдтэй аман харилцааны явцад гэр бүлийн бүх гишүүд түүний өдөр хэрхэн өнгөрснийг хуваалцдаг уламжлал тогтоо. Хүүхдээсээ түүний нэг өдрийн талаар асуу. Асуулт тань хүүхдийг хариулах урам зориг болно.
 
- Дүрд тоглохыг нь дэмж. Хүүхдүүд ихэвчлэн өөрсдийгөө чөлөөтэйгөөр дүрд тоглон илэрхийлдэг. Тэдди баавгай шөнийн харанхуйгаас хүүхдээс илүү айдаг гэж ярихад хүүхэд илүү аюулгүйг мэдрэнэ. Дүрд тоглох нь олон дүрд аваачих болон өөр өөр хүмүүс юу хэлэх, юу бодох, эсвэл юу хийх зэргийг жүжиглэдэг. Энэ хэлний чадвар нь нийгмийн чадвараас хуваалцахтай адил юм.
 
- Хүүхдээсээ хүсч байгаа зүйл чинь түүний нас болон чадварт нийцсэн байх: 1 настай хүүхдэд “Бөмбөгийг ав” гэх нэг шатны чиглэл өгч болно. 18 сартай хүүхдэд “Өрөө лүү гээ яваад гутлаа аваад ир” гэх хоёр үе шаттай даалгавар өг. Хүүхэд тань чиний анхааралд байгаад итгэж түүний нэрийг дуудах эсвэл түүнд хүрч, нүдний түвшинд нь шууд хар. Хүүхдээсээ хүсч байгаа зүйлээ том хүүхдээсээ давтан асууж түүнийг сонссон болон харилцааг ойлгосон гэдэгт итгэлтэй бай.
 
- Маш сайн үлгэр жишээ бол. Чиний хүүхэд чамайг анхааралтай харж байгаа. Чи бусадтай эелдэг, хүндэтгэлтэй хандвал тэр чамайг дуурайж чиний байдал болон дууны өнгө үгэн харилцаанд яг чинийх шиг болно. Мөн чи бусдаас эелдэг хүндэтгэлтэй харилцааг хүлээж байгаа бол, чи түүнд үлгэр жишээ үзүүлж байна гэсэн үг. Бусадтай сайхан харилцаж, бусдаас сайхан харилцаа хүлээх үлгэр жишээ болж байгаа юм.
 
Англи хэлнээс орчуулсан:
 Ч.Нямсүрэн
\Сэтгэл судлалын магистрант\
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл