Юм бүхнийг тогтоочихдог чадвартай хүнийг та зөвхөн кино буюу уран зохиолоос л уншиж, харж байсан байх. Австралийн бүсгүй Rebecca Sharrockийн хувьд харин энгийн зүйл юм. Тэр өөрийн өнгөрөөсөн аливаа учир явдлаа бүгдийг мартахгүй цээжилдэг аж.
Sharrockийн энэхүү чадварыг түүний 12 хоногтой байх үеэр нь мэдэж болно. Ээж нь камер барин түүний зургийг авч байснаас эхлээд Sharrock өөрийн өнгөрөөсөн амьдрал, тэрчлэн өөрийн зүүдэлсэн зүүдээ хүртэл тодорхой санадаг гэнэ.

Кино "Lucy"-д ийм чадварыг харуулсан байна
Гэвч энэхүү чадвар нь түүнд ач тус болсонгүй. Яагаад гэвэл тэрээр 3 настай байхдаа газар унаж өвдгөө гэмтээж байжээ. Энэ явдлыг бодмогц өвдөг нь даруй өвдөж эхэлдэг байна. Нэг номын бүх агуулгыг цээжилчихдэг учир аль агуулга нь хэрэгтэй болохыг ялгаж чаддаггүй. Rebecca Sharrock “Харри Поттер”-г уншаад “Харри Поттер” номыг үсэг дараалан цээжилчихсэн байв.
Sharrock энэхүү онцгой чадвараасаа болж сэтгэлийн шаналалтай болж, Аутизм, гэмтлийн дараах стрессийн хам шинж зэрэг өвчинд нэрвэгдээд олон жил болжээ. 4 жилийн өмнө Rebecca Sharrock телевизээр өөрийнхөө “өвчин”-ийг Highly Superior Autobiographical Memory гэх нэртэй болохыг мэдэж, түүний тухай зөв ойлголттой болжээ. Sharrock одоо Highly Superior Autobiographical Memory-г судалдаг тусгай судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, яагаад ийм болсон шалтгааныг олохоор хичээн ажиллаж байна.

Тусгай судалгаа хийх хэрэгтэй
