НҮБ-ын хятад хэлний өдрийг тохиолдуулан, Хятадын Төв Радио телевизийн Олон улсын нэвтрүүлгийн төлөвлөлтийн газар тэргүүлэн, хилийн чанад дахь хятад хэлний томоохон мэдээллийн хэрэгслүүд болон холбогдох нэвтрүүлгийн платформуудтай хамтран “Хятад хэлийг дэлхийд сурталчлах хамтын ажиллагааны түншлэлийн механизм-ыг албан ёсоор байгууллаа.
уг механизмын зорилго бол Хятадын Төв Радио Телевизийн хятад хэлээр олон улсад мэдээлэл түгээх сувгууд болон контентыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны сүлжээг бэхжүүлэх, нээлттэй, хамтран ашиглах платформ бий болгоход оршино. Энэхүү тогтолцоо нь Латин Америк, Евро-Ази, Зүүн Өмнөд Ази, Африк зэрэг бүс нутгуудад хэрэгжүүлж буй хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизмуудтай уялдан ажиллаж, харилцан мэдээлэл түгээх үр дүнтэй бүтэц бүрдүүлэх явдал юм. Ингэснээр Хятадын Төв Радио Телевиз гадаад дахь “найз нөхдийн хүрээ”-гээ улам тэлж, ард түмний ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёл иргэншлийн харилцан суралцах үйл явцыг урагшлуулахад хувь нэмэр оруулах болно.
